Сагсчин О.Дөлгөөн таалал төгсжээ

Хүнд өвчний улмаас АНУ-д эмчлүүлж байсан, Монголын сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин О.Дөлгөөн таалал төгсч, их спорт, түүний төлөө сэтгэл зүрхээрээ нэгдсэн Монголын ард түмэнд хүнд гарз тохиолоо. Түүний дасгалжуулагч О.Баярцогт “Шавь минь чамайгаа үүрд санан дурсах болно. Ум сайн амгалан болтугай” гэсэн эмгэнэлт мэдээг фэйсбүүк хуудаснаа нийтэлжээ.

О.Дөлгөөн нь элэгний дутагдал буюу элэгний ком гэсэн оноштойгоор АНУ-ын Сан-франциско хотын эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байсан юм.

О.Дөлгөөний биеийн байдал муудсан гэнэтийн мэдээ сагсан бөмбөгт хайртай мянга мянган монголчуудыг нэгтгэж, Pray4Dulguun олон улсын хэмжээний хандивын аян өрнүүлсэн билээ.

Талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсөд, найз нөхөд, багийн дасгалжуулагч, хамт олонд гүн эмгэнэл илэрхийлье.

Ум сайн амгалан болтугай.

 

TAGS: