Тайван амьдарсанаар хүн жаргалтай болдог

844

Тайван амьдрах 6 алхам

Машинаа зогсоолд байршуулах, хамтран ажиллагчтайгаа маргалдах гээд өдөр бүр л зөрчил маргаан гарч байдаг. Энэ тохиолдолд өөрийн дотоод амар амгаланг мэдэрч, хэцүү нөхцөл байдлыг тайвнаар шийдэхэд хэцүү байж болох юм. Өөрийн амар амгалан байдлыг мэдрэх, өөртөө болон бусадтай харилцах харилцаанд нийтлэг үндэс суурийг бий болгоход хүчин чармайлт гаргах дараах алхмуудыг дурдаж байна.

1. Сонс: Бидний ихэнх нь хачирхалтай зүйлсэд хариу өгөхөөсөө өмнө нэг алхам хийж, хэн нэгнийг бүрэн сонссоны дараа хариу өгдөг байх хэрэгтэй. Цаашдаа ч хүн юу хэлж байгааг идэвхитэй сонсож, тэднийг ярьж дуусах хүртэл хүлээж, үүний дараа сонссон зүйлдээ өөрийн үгээр хариу илэрхийлэх хэрэгтэй.

2. Тайван өнгөөр ярилц: Хүйтэн харилцаа үүсэх үед дуу хоолойны өнгө догшин ширүүн болж, нөхцөл байдлыг улам дордуулдаг. Таны дотны хүмүүст хандаж үг хэлж байсан ч гэсэн дуу хоолойныхоо өнгийг тайван байлгаж, дуу хоолойгоо чангаруулах эсэх тал дээр анхаарах хэрэгтэй. Таны дуу хоолойны өнгө хэрхэн өөрчлөгдөж байгааг анхаарахад хэцүү байгаа бол хүлээцтэй байж, 3 секунд чимээгүй байж, өөрийн бодлоо цэгцэлж, тайлбарлах гэж байгаа зүйлдээ дахин анхаар.

3.Одоодоо амьдар: Өнгөрсөн зүйлсийг ухаж төнхөж, шийдвэрлэсэн ч бай, шийдвэрлээгүй ч бай, сэтгэл өвдмөөр ч бай өнгөрсөн хугацаанд болсон үйл явдлуудыг сөхөх нь зөрчил маргааныг бий болгодог. Одоогийн нөхцөл байдалдаа анхаарч, одоо үед тулгарч байгаа үйл явдал болон тэдгээрийн үр нөлөөг шийдэхэд хүчин чармайлт гарга. Өнгөрсөн зүйлс туршлага учраас одоо тулгарч байгаа зөрчил маргаан бол шийдлийг олох боломж гэдгийг санах хэрэгтэй.

4. Хайрцагнаас гадуур сэтгэ: Бүтээлч байдал гэдэг бол асуудлыг шийдвэрлэх тоглоом гэсэн үг. Хичнээн аюултай байсан ч гэсэн тухайн нөхцөл байдлыг шийдвэрлэхийн тулд янз бүрийн аргаар толгойгоо ажилуулж, хайрцагнаас гадуур сэтгэх хэрэгтэй. Сэтгэлгээгээ чөлөөлж өгснөөр тулгарч байгаа асуудлыг амжилттайгаар шийдэж, хүн бүрт тохиромжтой байх шийдлийг бүтээх тодорхой байдлыг бий болгох боломжтой.

5. Бодитой бай: Яагаад зарим зүйлс бидэнд саад болоод байгааг ойлгох амархан ч бусдын өнцгөөр бодож үзэхэд нэлээд хэцүү байдаг. Хэрэв бүх талууд сонсож, ойлгосон л бол амар тайван байдлыг бий болгох боломжтой. Эцэст нь тухайн мөчид өөрийн хувийн мэдрэмжээ хойш тавьж, бусдын оронд өөрийгөө тавьж, тэдний нөхцөл байдал, сэтгэлгээ болон сэтгэл хөдлөлийг ойлгох хэрэгтэй.

6. Өөрөө өөрийгөө ойлгох: Амар амгалан байх ур чадварт суралцахын тулд та өөрийгөө хэрхэн жолоодож байна вэ, таныг юу ууртай болгож байна вэ, таныг юу сэргээдэг вэ, стресстэй нөхцөл байдалд та өөрийгөө хэрхэн тайвшруулдаг вэ гэдгээ ойлгож, өөртөө болон бусдад амар амгаланг бий болгох хэрэгтэй.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу