Орон нутгийн замд хурд хэтрүүлсэн жолоочдын жолоодох эрхийг хасав!

hurd-hetruuleh
Орон нутгийн замд хурд хэтрүүлсэн жолоочдын жолоодох эрхийг хасав!

Орон нутгийн замд хурд хэтрүүлсэн жолооч нарт торгуулийн арга хэмжээ ногдуулж, жолоо барих эрхийг нь хасчээ.

Тодруулбал тээврийн цагдаагийн албаас Төв аймгийн Лүн сумын нутагт байрлах авто зам дээр гэнэтийн хяналт шалгалт хийж, 80 км/цагаас дээш 120 км/цаг хүртэл хурдтай явсан жолооч нарт нарыг Зөрчлийн хуулийн 14.7.31-д заасны дагуу 50 мянган нэгж буюу 50 мянган төгрөгөөр, 120 км/цагаас дээш хурдтай явж байгаа тээврийн хэрэгслийн жолоочийн жолоодох эрхийг зургаан сараар хязгаарласан байна.

Хөдөлгөөнд оролцож байгаа авто машинуудын дийлэнх нь хурд хэтрүүлсэн, жолооч өөрөө болон тээвэрлэж яваа зорчигчийн аюулгүй байдлыг хангаагүй, хамгаалах бүсээ зүүгээгүй байж.