Поп дива Ж.Алтанцэцэг, С.Сэрчмаа нар “Altaa & Sally-21” нэртэй аялан тоглолтоо энэ сарын 20-нд Ховд аймгаас эхэлсэн билээ. Харамсалтай нь, уг тоглолтоо дуучин С.Сэрчмаа цааш нь үргэлжлүүлэх боломжгүй болжээ.
Учир нь түүнийг тоглолтоор явах үед аав нь бурхны оронд одсон байна. Тиймээс дуучин маань Увс, Баян-Өлгийд болох тоглолтоо үргэлжлүүлэх боломжгүй болсноо мэдэгдэж, ард түмнээсээ уучлалт хүсчээ.
Харин дуучин Ж.Алтанцэцэг аялан тоглолтоо цааш нь үргэлжлүүлэх аж.
https://www.facebook.com/serchmaa.official/videos/2307930106190056/