Улсын хэмжээнд 2019 он гарсаар эхний 09 сарын байдлаар нийслэл Улаанбаатар хот, Булган, Баян-Өлгий, Дорнод, Дорноговь, Дархан-Уул, Сэлэнгэ, Сүхбаатар, Төв, Увс, Хөвсгөл, Хэнтий, Завхан аймгийн 50 суманд нийт 91 удаагийн ой, хээрийн гал түймэр гарсан байна.
Түймрийн улмаас урьдчилсан байдлаар 50,3 мянган га ой, 255,379 мянган га хээрийн талбай, нийт 305,679 мянган га талбай түймэрт өртсөн байна.
Түймрийн улмаас байгаль экологид 23,8 тэрбум төгрөгийн хохирол учирч, түймрийг унтраахад 449,7 тэрбум төгрөгийн зардал гарчээ.
Гал түймрийг шалтгаанаар нь авч үзвэл:
- Ил гал 53%
- Цахилгаан ашиглалт 19%
- Яндангийн цонолт 15%
- Технологийн горим зөрчигдсөн 6%
- Санаатай үйлдэл 0.2%
- Шалтгаан тогтоогдоогүй 5%
- Бусад 1%