Түүнийг гэрэл зурагчин байсан гэвэл та итгэх үү. Зургийн аппарат аа жингийн төмрөөр сольсон нь амжилтад хөтлөх зөв зам байжээ.
Дэлхийн дөрвөн удаагийн аварга МУГТ Г.Угалзцэцэг жингээ хасч, биеэ чангаруулах зорилгоор л фитнесс заалын хаалгыг татсан түүхтэй.
Монголын бодибилдингийн тамирчид дундаа гурав дахь, эмэгтэй тамирчдаасаа анхны гавьяат тамирчин цолыг тэрээр хүртсэн байдаг аж.
Эмэгтэй хүнээс гарамгүй тэвчээр зааж, алдрын оргилд хүрсэн тухайгаа өгүүлэхдээ МУГТ Г.Угалзцэцэг,
“Фитнессээр хичээллэе гэж нөхрөөсөө 10 жил гуйж зөвшөөрүүлсэн дээ. Дан эрчүүд явдаг, яах гэсэн юм гэж дургүйцдэг байлаа. Одоо ч ийм бодолтой хүмүүс байдаг. Их хүссэн болоод тэр үү хурдан үр дүн гаргах сан гэж хичээсэн дээ…” гэжээ.
Тууштай хөдөлмөрийн үнэ цэнэ өдгөө түүний нэрийг “Бодибилдингийн спортын Дэлхийн дѳрвѳн удаагийн аварга, Ази тивийн гурван удаагийн аварга, Монгол Улсын Гавьяат тамирчин хэмээх олон тодотгол чимж буй.
Дашрамд, түүний охин ээжээсээ ч илүү амжилтыг үзүүлэх чадвартай Бодибилдингийн мэргэжлийн тамирчин болжээ.