Авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор Хотын захирагч С.Амарсайханы захирамж гарган “Сургуулийн автобус”-ыг туршилтаар явуулахаар болсон.
Эхний ээлжинд 29 байршилаас Ерөнхий боловсролын 33 сургуулийн 3000 гаруй хоёроос тавдугаар ангийн сурагчдыг хоёр ээлжээр гэр, сургууль гэсэн маршрутаар зөөхөөр болжээ.
Сургуулийн автобуснуудад чиглэлийн маршрут болон “Хүүхдийн автобус” гэсэн тусгай тэмдэглэгээг хийж байгаа бөгөөд байршил тогтоох чипийг мөн суурилуулжээ.