Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг Төв аймгийн Зуунмод, Заамар, Батсүмбэр, Лүн суманд хамгийн их бүртгэгдсэн бол Архуст, Баянжаргалан, Баянцогт суманд бүртгэгдээгүй байна.
Тус аймгийн прокурорын газраас дээрх хугацаанд гэр бүлийн хүчирхийллийн нийт 250 хэргийг шүүхэд шилжүүлж, шүүхээс зөрчил үйлдсэн хүмүүст 7-30 хоногийн баривчлах шийтгэл оногдуулж, 10-50 цагийн албадан сургалтанд хамруулахаар шийдвэрлэжээ.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчсөн хүмүүсийн 46 хувь нь 30-40 насны, 33 хувь нь 40-50 насны иргэд байна.
Мөн гэр бүлийн хүчирхийлэлийн талаар зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлэх үүргээ биелүүлээгүй хоёр иргэнд хуульд зааснаар хариуцлага тооцжээ.