СЭРЭМЖИЛ: Фэйсбүүк ашиглан 16 сая төгрөгийн залилан хийжээ!

788
tsahim-gemt-hereg
Фэйсбүүк ашиглан 16 сая төгрөгийн хохирол учруулжээ

БЗД-ийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст фэйсбүүк хаяг ашиглан 350 иргэнийг залилж, 16 сая төгрөгийн хохирол учруулсан гэх 18 настай Б-г саатуулаад байна.

Тухайн этгээд хуурамч хаяг нээж, олны танил хүмүүсийн нүүр зургийг ашиглан шагналт уралдаан зарлах замаар уг хэргийг үйлдсэн гэдгийг тогтоожээ.

Хэргийг цааш шалгавал хохирсон иргэдийн тоо болон хохирлын мөнгөн дүн нэмэгдэх хандлагатай байгаа гэдгийг холбогдох ажилтан хэлж байна. Сэжигтэн Б нь бүлэглэн биш, ганцаар залилан үйлддэг байсан нь илэрсэн бөгөөд бусдын дансыг ашиглаж байсан гэжээ.

Иймээс иргэдийг сошиал орчин дахь шагналт уралдаануудад оролцохдоо сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Мөн энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсон бол Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст хандана уу.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу