“Гоёл-2020” наадмын отгон ТОП МОДЕЛЬД Д.Долгион шалгарлаа

893
Dolgion-top
"Гоёл-2020" наадмын отгон ТОП МОДЕЛЬ Д.Долгион шалгарлаа

Загвар зохион бүтээгчдийн ур ухаан, оюун билэг шингэсэн бүтээлүүдийг олон нийтэд танилцуулах, загвар өмсөгчдийг шалгаруулах “Гоёл” наадам 32 дахь удаагаа болж шилдгүүдээ тодрууллаа.

“Гоёл 2020” наадмын Топ моделиор Д.Долгион шалгарч отгон топоор өргөмжлөгдлөө. Тэрээр “Энэхүү наадам бол Монголын загварын түүхэн дэх хамгийн том наадам. Тэр ч утгаараа энэ их нэр хүндийг дааж явах үүрэг хариуцлага надад оноогдлоо. Маш их баярлаж бас сандарч байна. Цаашдаа маш олон зүйлийг хийж бүтээх хүсэл эрмэлзэл дүүрэн байна” гэсэн юм.

“ГОЁЛ 2020” НААДМЫН ШИЛДГҮҮД

Тусгай шагнал “Алтжин” брэнд
Шилдэг мэйк ап артист “Кристал” салон Болор
Шилдэг Үсчин “Хос мастер” салон Эрдэнэбаяр
Гоёлын хувцасны Шилдэг дизайнер Болормаа
Үндэсний өдөр тутмын загварын Шилдэг дизайнер “Шилмэл загвар” компани
Өдөр тутмын хувцасны Шилдэг дизайнер Өнөржаргал
Үндэсний хувцасны Шилдэг дизайнер “Эртний Монгол хийц” компани
Шилдэг загвар өмсөгчийн дэд байр Д.Дэлгэрмаа
Шилдэг эмэгтэй загвар өмсөгч Сайхантамир
Шилдэг эрэгтэй загвар өмсөгч Адьяасүрэн
Шилдэг Фото модель Д.Халиун

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу