Г.Маргад нь БНХАУ-ын Бээжингийн технологийн их сургуульд бизнесийн удирдлагын магистрын ангид сурдаг бөгөөд урд хөршид нэлээд томд тооцогддог, дөрвөн үе шаттай зохион байгуулагддаг “The Chinese bridge” тэмцээнд оролцож байгаа билээ.
CCTV болон Confucius institute хамтран дэлхийн 196 орноос БНХАУ-д суралцаж буй оюутнуудын дунд жил бүр зохион байгуулдаг “The Chinese bridge – 2019” хятад хэлний тэмцээнд энэ жил 49 их дээд сургуулийн оюутан оролцож, хятад хэлний мэдлэгээрээ таван сарын хугацаанд өрсөлдсөн байна.
Ийн финалын шатанд шилдэг 16 оюутан шалгарч, телевизийн шууд эфирээр ялагчаа тодруулснаас Г.Маргад гуравдугаар байрт оржээ.
Дашрамд тэрээр МҮОРТ-ийн 14 дэх олон ангит бүтээл “Хамгийн азтай үе” кинонд Болдын дүрийг бүтээсэн билээ.