104.5 Радион “Аавуудаа наашаа суу” нэвтрүүлэг нь “Налайхын сайн аавууд Бат бэх гэр бүлийн төлөө нэгдэж байна” уриатайгаар аавуудын дуу хоолойг нийгэмд хүргэх зорилготойгоор 2019 Есдүгээр сарын 12-ноос эхлэн цацагдсан билээ.
Уг нэвтрүүлэгт багш, уул уурхайн аврагч, таксины жолооч, хүүхэд хөгжлийн мэргэжилтэн гээд салбар салбараас 10 гаруй аав оролцож, аав хүний дотоод сэтгэлийг нээн ярилцжээ.
~Сайн аавуудад гэнэтийн БЭЛЭГ барилаа~
Тэгвэл Арван хоёрдугаар сарын 25 буюу Хариу нэхдэггүй хайрын баяраар нэвтрүүлгийн өсвөрийн хөтлөгчид болох Д.Тулга, Г.Сонорбат, Б.Тэмүгэн, А.Эгшиглэн, Ц.Отгонзаяа нар Налайхын сайн аавуудыг баярлууллаа.
Тэд аавуудад бяцхан гарын бэлэг, сонсдог радио бэлэглэж, урмын үгийн хамт халуун тэврэлтээр аавуудыг өглөө.
эх сурвалж: 104.5