2020-01-15

Япон улсын уламжлалт фестивалиуд зохион байгуулагдаж байна

Хоёр метрийн урт 200 кг хөлдөөсөн Туна загас азавчирдаг  

Дэлхий даяарШинэ жилийн баяр”-ыг тухайн жилийнхамгийн сүүлчийн өдөр хэмээн өргөн дэлгэр тэмдэглэсээрирсэн. Тэгвэл барууны орнуудад 1-р сарын эхний өдрүүдэдБүх зүйл шинээр бий болж байнахэмээн бэлэгшээж томоохон хэмжээний фестивалиудыг зохион байгуулдагбайна

 Жишээлбэл: Зүүн Азийн Хятад улсад сар шинийн баяраарШинэ жил ирлээхэмээн хэдэн өдрийн турш уламжлалт ёс заншилыг агуулсан фестивалиуд зохион байгуулагддаг аж.

 Харин Япон улсад 1-р сарын эхний 3 долоо хоногт уламжлалт ёс заншилыг агуулсан өвөрмөц фестивалиудзохион байгуулагддаг байна.

 Хамгийн түгээмэл зохион байгуулагддаг фестиваль болХацумоде“-д зочлох юм. “Хацумодегэдэг нь Шинтобунхан руу анхны айлчлалаар зочлоход хэрэглэгддэг Японы нэр томъёо юм. Энэ нь тухайн жилийн хамгийн анхны, хамгийн чухал фестивалийн нэг бөгөөд бунхны сүм эсвэлариун сүмд зочлох явдал юм. Үүнийг ихэвчлэн 1-р сарынэхний гурван өдөрт хийдэг. Ирэх жилийн аз хийморь, эрүүлэнх, амьдрал нь цэцэглэн хөгжихийг хүсч залбирдаг уламжлал юм.

 МэдээжШинэ жилийн хүсэл“-ийн үйл ажиллагаа үүгээр зогсохгүй. Япон даяар энэхүү баярын үеэр бурханлаг сүм, сүм хийдүүдэд зориулсан тоо томшгүй уламжлалууд байдаг.

Хамгийн ер бусын заншлын нэг нь хөлдөөсөн туна загас юм. Асар том, хөлдөөсөн, туна загас.

Кагошима мужаас хоёр метрийн урт, 200 кг хөлдөөсөн туназагасыг Кобе хотын Нишиномия Шрайн руу зөөвөрлөдөг байна. Маш хүнд учраас түүнийг өргөхөд дор хаяж дөрвөнхүн хэрэгтэй болдог байна.

Зочид  хөлдөөсөн загасны биен дээр мөнгө наах нь хамгийноргил хэсэг бөгөөд хэрэв мөнгө нь наалдсан бол ирэх ондтаныг аз ивээжтаны бизнест эерэг нөлөө үзүүлнэ хэмээн бэлэгшээдэг байна

TAGS: