Маргаашнаас нийслэлийн бүх автозамыг хэсэгчилж хаана
Ерөнхийлөгч Х.Баттулгын урилгаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин Монгол Улсад энэ оны 9 дүгээр сарын 3-ны өдөр албан ёсны айлчлал хийнэ. Айлчлалтай холбоотойгоор Наадамчдын гудамж, Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Уулын зам, Амарын гудамж, Сүхбаатарын гудамж, Жуулчины гудамж, Залуучуудын гудамж зэрэг замууд тодорхой хугацаанд хэсэгчилж бүрэн хаагдана. Иймд замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн авторадио […]

Ерөнхийлөгч Х.Баттулга хичээлийн шинэ жилийн нээлтэд зориулан ТЕЛЕ хичээл заалаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019-2020 оны хичээлийн шинэ жилийн нээлтэд зориулан эх орон, тусгаар тогтнол, монгол хэл, соёл зэрэг сэдвийг хамруулан теле хичээл заалаа. Энэ жилийн хичээлийн нээлт нь Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойтой давхцаж байгаагаараа онцлог тул Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга теле хичээлээ эх орон гэх ойлголтоос эхэлж, түүх уламжлал, хэл соёлын […]

Түрээсийн орон сууцны эхний шалгаруулалтад тэнцсэн иргэдийн материалыг эцэслэнэ
“Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-ийн захирал Б.Сүхбаатар “НОСК-иас “Буянт-Ухаа 2” 972 айлын орон сууцанд түрээсийн болон түрээслээд өмчлөхтэй холбоотой бүртгэл явагдаж дууссан. Үүний дараагаар сонгон шалгаруулах комисс хуралдаж, эрэмбийн дагуу эрэмбэлсэн. Эрэмбэлж дуусаад бид өнгөрсөн долоо хоногт шалгарсан иргэдээс материалыг нь авч дууссан. комисс бүрдүүлсэн материал дээр хуралдаж ажиллана. Бүртгэл, сонгон шалгаруулалттай холбоотой ямар […]

Кристина Нобелийн Хүүхдийн сангаас 60 хүүхдэд 91 сая төгрөгийн тэтгэлэг олгов
Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар нь зорилтот бүлгийн гэр бүл, хүүхэд, залуучуудыг дэмжих, хөгжүүлэх төсөл, үйл ажиллагаануудыг Кристина Нобелийн Хүүхдийн сантай хамтран хэрэгжүүлдэг байна. 2019-2020 оны хичээлийн жилд Кристина Нобелийн Хүүхдийн сангаас 60 хүүхдэд 91 сая төгрөгийн сургалтын төлбөрийн тэтгэлэг олгохоор болжээ. Тэтгэлэгийн батламжийг өнөөдөр нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, нийслэлийн Гэр бүл, […]

САЙН МЭДЭЭ: Сүрьеэгийн өвчлөл 502 тохиолдлоор буурсан байна
Сүрьеэгийн өвчлөл 502 тохиолдлоор буурлаа. Олон эмэнд дасал сүрьеэг 24 сараас 9 сар болгож байгаа цөөн орны нэг манай улс боллоо. Сүрьеэгийн оношлогооны дижитал рентген аппарат, женексперт тоног төхөөрөмж нэмэгдлээ. Сүрьеэгийн эмч нарыг тэтгэлэгтэй бэлтгэж байна. Энэ мэтчилэн сайн мэдээнүүд байна. Гэхдээ дэлхий дахинаа шинээр сэргэсэн энэ өвчинтэй тэмцэхэд дээрх үйл ажиллагаануудыг улам бүр эрчимжүүлэх […]

Хүнсний бүтээгдэхүүний эрүүл ахуй, сав баглаа, боодлын технологийн асуудлаар сургалт хийлээ
“Монгол Улсад хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн хүрээнд Дэлхийн Сав баглаа боодлын байгууллага, Монголын Сав баглаа, боодол үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбоо болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай хамтран 8-р сарын 27-нд Монголын Бяслаг урлаачдын холбооны гишүүн үйлдвэрлэгчдэд Фромажери кафед, харин 8-р сарын 29-нд мах, сүүний сав баглаа, боодол үйлдвэрлэгчдэд зориулсан сургалтыг ийнхүү зохион байгуулж байна. […]

Хос хоёр НАЙЗУУД болсноо мэдэгдлээ
“Нэгэн зүгт” хамтлагийн дуучин С.Заяа, хөтлөгч Д.Одзаяа нар найзууд болсон гэнэ. Үүнийг нь гэр бүлийн амьдралдаа цэг тавьлаа хэмээн андуурах нэгэн цөөнгүй байна гэнэ. Хосуудын харилцаанд долоон үе шат байдаг бөгөөд үүнийг даван туулж, улам бат бөх НАЙЗУУД шиг харилцаатай болсноо зарлав. Энэ талаар хөтлөгч Д.Одзаяа “Хайрын харилцааны долоон үе шат байдаг. Хамгийн сүүлийн шат […]

“Амгалан” ДС орчмын үерийн хамгаалалтын барилга байгууламжийн ажил хийгдэж байна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан 2015 оноос хойш газар чөлөөлөхтэй холбоотой маргааны улмаас 4 жил удааширсан Баянзүрх дүүргийн 8,10 дугаар хороодын нутаг дэвсгэр дэх УС-15, “Амгалан” дулааны станцын орчмын үерийн хамгаалалтын барилга байгууламжийн ажлын явцтай энэ сарын 8-ны өдөр газар дээр нь танилцаж, тухайн ажлыг эрчимжүүлэх үүрэг даалгавар өгсөн билээ. Тодруулбал, үерийн […]
