Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь
Өнөөдөр буюу 2019 оны наймдугаар сарын 20-ны Мягмар гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ ⏱ 11:00-16:00 цагт: БЗД 16-р хороо 9-19, 27/Б, 74-р байрууд, Мөнхийн түншлэл трейд, Альфа моторс, Флора, Топ фортресс, Монкаротаж, Адмон принт, Нахиа импекс, Хаш өндөр, Тавинжин ХХК-ууд, Иргэн Амарбаясгалан, Мөнхжаргал, […]

“The International-2019” цахим спортын тэмцээн Шанхай хотод үргэлжилж байна
“The International” тэмцээн нь цахим спортын Дота 2 төрлийн хамгийн том тэмцээн төдийгүй бусад төрлийн хувьд хамгийн өндөр шагналын сантай тэмцээн билээ. Хамгийн анх 2011 онд Герман Улсын Кёльн хотод 1.6 сая ам.долларын шагналын сантайгаар зохиогдсоноороо цахим спорт сонирхогчдын анхаарлыг татаж байв. Үүнээс хойш жил болгон зохион байгуулагдаж байгаа бөгөөд жил болгон шагналын сан болон хамрах хүрээ, үзэгчдийн […]

Ач зээгээ хардаг “эмээ өвөө” нар урт насалдаг…
ҮР АЧ НАРАА ХАРДАГ ӨВӨӨ ЭМЭЭ НАР ИЛҮҮ ЭНХ ТУНХ, УРТ УДААН НАСАЛДАГ “Evolution and Human Behavior” Сэтгүүлд гарсан нэгэн судалгаагаар үр ач нараа хардаг эмээ, өвөө нар сайхан дурсамжууд олж авахаас гадна илүү урт удаан амьдрал, сайн сайхан өдрүүдийг туулдаг болохыг эрдэмтэд тогтоожээ. Берлиний наслалтын судалгаагаар дор хаяж 70 нас хүрсэн 500 гаруй хөгшдийг […]

Цахилгааны шугамд засвар үйлчилгээ хийх хуваарь
Өнөөдөр буюу 2019 оны наймдугаар сарын 16-ны Баасан гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ ⏱ 10:30-17:00 цагт: 5, 19, 21, 22, 27-р хороо Цайзын 1-59, Ганц худгийн задгай, Жамсран уулын ар, өвөр, Алтан өлгийн 20-36, баруун Алтан өлгийн 20-37, зүүн Алтан өлгийн 1-12, Дарь […]

Нийслэлийн орон сууцны корпораци МЭДЭГДЭЛ гаргав
“Нийслэлийн орон сууцны корпораци” 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс 08 дугаар сарын 05-ныг хүртэл Түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийн ЦАХИМ БҮРТГЭЛ-ийг явуулсан. Бүртгэлийн хугацаанд иргэд регистрийн дугаарын нэг орон зөрүүлж бичсэн, тэмдэгт оруулсан, хоосон зай авах гэх мэтээр хэд хэдэн удаа бүртгэл үүсгэсэн 24 тохиолдол бүртгэгдсэн. Тухайн иргэдийн мэдээллийг бид цахим хуудсандаа ил […]

“Токио-2020” олимп, паралимпийн наадамд нийт 5000 гаруй медаль үйлдвэрлэнэ
“Токио-2020” олимп, паралимпийн наадмын медалийн загварын шалгаруулалтад 400 гаруй бүтээл оролцсоноос дизайнер Жуничи Каванишийн бүтээл шалгарсан. Тус олимпийн медалийн хэмжээ нь 1.2 см зузаан, 8.5 см диаметртэй бөгөөд нүүрэн талд нь “Афин-1896” анхдугаар олимпийн наадмын цэнгэлдэх хүрээлэн болон Грекийн ялалтын бурхан Никэ, ар талд нь “Токио-2020” олимпийн наадмын эмблемийг дүрсэлсэн байна. “Токио-2020” олимпийн наадам зохион […]

МХГ-аас хичээлийн шинэ жилийн бэлтгэлийг хангуулахад анхаарч байна
Мэргэжлийн хяналтын байгууллагаас 2019-2020 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын хүрээнд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн боловсрол, сургалтын 485 байгууллагад урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийж байна. Урьдчилан сэргийлэх шалгалтаар: 1. Боловсролын байгууллагуудын барилга байгууламжийн засвар үйлчилгээ, эдэлбэр газрын тохижилт, ногоон байгууламж, цардсан талбай, биеийн тамир, […]

ЗГ-аас хөрс хамгаалах, газрын доройтлыг бууруулах үндэсний хөтөлбөр баталлаа
Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 8 дугаар сарын 14-нд болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Хөрс хамгаалах, газрын доройтлыг бууруулах үндэсний хөтөлбөр баталлаа. Хөрсний нөөцийг зохистой ашиглах, хамгаалах, газрын бохирдол доройтлоос урьдчилан сэргийлэх, нөхөн сэргээхэд чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэх, урт хугацааны тогтвортой мренежментийг бий болгон нийгэм, эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэх зорилтын хүрээнд таван зоилт, […]

Ховор ургамал болох “дэрэвгэр жиргэрүү” ургамлын үндэс хадгалж байсныг хураав!
Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Тагнуул, Цагдаагийн байгууллага хамтран мэдээллийн дагуу шалгалт хийж, Хэрлэн сумын нэгдүгээр багийн нөөцийн газрын урд задгайд байрлах иргэний хашаанаас байгалийн ховор ургамал болох “Дэрэвгэр жиргэрүү” ургамлын их хэмжээний үндэс дэлгэж хатааж байсныг илрүүлэн хурааж, аймгийн Цагдаагийн байгууллагад эзэн харъяалагчийг нь тодруулах, эрүүгийн хэрэг үүсгэж шалгуулахаар шилжүүлжээ. Дэрэвгэр жиргэрүү ургамлыг түүж […]
