Их 20 орон криптовалютын талаар голчлон ярилцаж байна
Их 20 орны сангийн сайдууд болон төв банкны удирдлагууд нь криптовалютын талаар уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулж байна. Дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засагтай Их 20 улсын удирдагчид энэ 6 дугаар сарын 28,29-ны өдрүүдэд Япон улсын Осака хотод чуулна. Тэгвэл тэрхүү чуулганаас өмнө гишүүн улсуудын сангийн сайд нар болон төв банкны удирдлагууд нь уулзаж, олон асуудлаар ярилцаж […]

ЗГ: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асаргааны тэтгэмжийг нэмэгдүүлнэ
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асарч байгаа иргэнд олгох асаргааны тэтгэмжийн хэмжээг тухайн үеийн хүн амын амьжиргааны доод түвшингээс багагүй байхаар шинэчлэх саналыг боловсруулж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэхийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарт даалгалаа. Байнгын асаргаа шаардлагатай, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй өрхийн хувьд эх, эцгийн аль нэг нь хүүхдээ асарч, хөдөлмөр эрхлэх боломжгүй, […]

НИТХ: ХУД, СХД, Налайх гэсэн дүүрэгт 17 хороо нэмэхээр боллоо
НИТХ-ын өнөөдрийн хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн 11-н хороо, Хан-Уул дүүргийн тав, Налайх гээд гурван дүүргийн хороодыг хэсэгчлэн хувааж, нийтдээ 17 хороо нэмэх шийдвэр гаргажээ. Тодруулбал, нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар дээрх асуудлыг өнгөрсөн тавдугаар сарын сүүлээр хэлэлцэн Сонгинохайрхан дүүргийн 11 хороо, Хан-Уул дүүргийн тав, Налайх дүүргийн нэг хороог хувааж, шинээр байгуулах хороог 17 байх шийдвэрийг НИТХ-ын […]

Нийслэлийн 152 хороодод Соёлын элч ажиллуулна
“Нийслэлийн Соёлын элч” ажиллуулах журмын төслийн танилцуулгыг Нийслэлийн Соёл, урлагийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Э.Цэнд-Аюуш хийлээ. Журмын төсөлд туссанаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн батламжилсан төлөөлөгч нь тухайн хорооны нутаг дэвсгэрт ажиллаж, амьдарч буй иргэд, хүүхэд залуучууд олон нийтэд чиглэсэн соён гэгээрүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах сайн дурын ажилтан байх аж. Соёлын элчээр […]

Энэ долоо хоногийн сүүлээр бороошно
2019 оны 6 дугаар сарын 10-наас 6 дугаар сарын 17-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв / Хугацааны сүүлээр ихэнх нутгаар бороошно / Баруун аймгуудын нутгаар: 11-нд нутгийн хойд, 13-нд нутгийн баруун хэсгээр, 14-нд ихэнх нутгаар, 15-нд нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Агаарын температур Алтай, Хангайн […]

“Өгөөмөр өдөр 2019” өдөрлөгт 21952 эд зүйлс цугларч 7320 орчим иргэнд хандивлалаа
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2019 оны тавдугаар сарын 20-ны өдрийн А/143-р тушаалын дагуу дүүрэг бүр Засаг даргын Захирамж гарган “Өгөөмөр өдөр 2019” өдөрлөгийг ням гаригийн 11.00-17.00 цагт дүүрэг бүрт зохион байгууллаа. Хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгах, бууруулах, дахин ашиглах, дахин боловсруулах талаарх иргэдийн мэдлэг, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор өөрт хэрэггүй зүйлээ хэрэгтэй нэгэндээ […]

Дэлхийн хамгийн аюултай вирусыг $1.2 саяар заржээ.
Хүн төрөлхтөнд хамгийн их аюул учруулж байсан компьютерын зургаан вирусыг суулгасан зөөврийн компьютерыг онлайн дуудлага худалдаагаар зарахад $1.2 саяын үнэ хүрсэн байна. Samsung NC10 зөөврийн компьютерт суулгасан эдгээр вируснууд нийлээд $95 тэрбум орчмын хохирол учруулж байжээ. Вирусээр дүүрсэн компьютерыг урлагийн бүтээлд тооцож “Persistence of Chaos” хэмээн нэрлэсэн байна. Уран бүтээлч Гуо О Дон үүнийгээ кибер […]

Соёл, урлагийн байгууллагуудын “Нээлттэй хаалганы өдөрлөг” маргааш болно
Соёл, урлагийн байгууллагуудын “Нээлттэй хаалганы өдөрлөг” энэ сарын 13-нд буюу маргааш 10:00-19:00 цагт Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана. Тус нээлттэй хаалганы өдөрлөгөөр соёл, урлагийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор төр засгаас соёлын талаар авч хэрэгжүүлж буй бодлого, чиглэлийг таниулах мөн олон нийтэд чиглэсэн олон талт арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн […]
