Улсын хэмжээнд хаврын тариалалтаар 478.0 мянган га-д тариалалт хийгдэнэ
Энэ онд улсын хэмжээгээр 387.0 мянган га-д үр тариа, үүнээс 368.0 мянган га-д улаанбуудай, 32.0 мянган га-д малын тэжээл, 29.0 мянган га-д тосны ургамал, 13.8 мянган га-д төмс, 8.9 мянган га-д хүнсний ногоо,7.3 мянган га-д жимс, жимсгэнэ, нийтдээ 478.0 мянган га-д тариалалт хийгдэнэ. Үр тариа, тос, тэжээлийн таримлын тариалалтыг 14 аймгийн 1560 гаруй аж ахуйн […]

Уулзварыг чагталж, түгжрэл үүсгэхгүй зорчихыг анхааруулав
Монгол Улсын ЗХД ийн 15.2 р зүйл. “Уулзварыг бүрэн гүйцэд нэвтрэн гарах боломжийг хязгаарласан түгжрэл, саатал бий болсон үед жолооч (уулзвар нэвтрэх давуу эрхтэй буюу зөвшөөрсөн гэрэл дохио асаж байгаа эсэхээс үл хамааран) уулзвар руу орохыг хориглоно”. Энэ бол бидний сайн мэдэх дүрэм. Өөрөө хэлбэл хэдийгээр таны зөвшөөрсөн ногоон гэрэл дохио ассан ч таныг угтаж […]

ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах хуваарь
Жил бүрийн 5 дугаар сарын 15-ны өдөр хэрэглэгчийн дулааныг зогсоож дулаан хангамжийн шугам тоноглолын засварын ажлын эхлүүлдэг ч “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн зүгээс гадна агаар хүйтэрсэнтэй холбогдуулан хэрэглэгчийн халаалтыг хаах хугацааг 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл сунгасан байна. Хэрэглэгчдийн дулааныг сунгасантай уялдан 2019 оны дулаан хангамжийн шугам тоноглолд хийх зуны засварыг 5 […]

Сайжруулсан шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг эндээс хараарай
Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолыг 2019 оны тавдугаар сарын 15-ны өдөр буюу өнөөдрөөс мөрдөж эхэллээ. Тогтоолыг сурталчлах, хэрэгжилтийг дэмжих ажлын хүрээнд Эрүүл мэндийн яамнаас санаачлан Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, нийслэлийн ЗДТГ, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар хамтран “Түүхий нүүрсний хор уршгийг иргэдэд […]

“Шидтэй захиа” гар бичлэгийн уралдаан зарлагдлаа
Удахгүй болох ОУ-ын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан ‘Sunee`s ballet’ сургууль нь багачууддаа зориулан “Шидтэй захиа” гар бичлэгийн уралдааныг зохион байгуулах гэж байна. Тус сургууль нь байгуулагдсан цагаасаа хойш буюу 5 жилийн хугацаанд нийгмийн хариуцлагын хүрээнд олон сайн дурын ажлыг зохион байгуулжээ. Үүний үргэлжлэл болгож “Шидтэй захиа” гар бичлэгийн уралдаан нь “Миний мөрөөдөл” сэдвээр 3 […]

ХӨВСГӨЛ: Гэр бүлийн өдрөөр таван хос хуримлав
Хөвсгөл аймагт зуны эхэн сарын Дашнямтай билэгт сайн өдөр 5 хос гал голомтоо бадраан хуримаа хийлээ. Олон улсын гэр бүлийн өдрийн хүрээнд тус аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас гэр бүлийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, ач холбогдлыг олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор “Аз жаргалтай гэр бүл” залуу гэр бүлүүдийн хуримын ёслолыг Мөрөн сумын ЗДТГ, Эрдэнэт […]

Дунд сургуулийн 529 хүүхэд сурьеэгийн халдвар авчээ!
Хан-Уул дүүргийн, ерөнхий боловсролын 15 дугаар дунд сургуулийн 529 хүүхдэд сүрьеэ өвчний халдвар илэрчээ. Тус сургуулийн биеийн тамирын багш 2017 онд сүрьеэгээр өвдсөнөөс хойш халдвар дамжсан хэмээн эцэг эхчүүд үзэж байгаа аж. Нийслэлийн Боловсролын газар уг багшийг чөлөөлсөн ч, ХӨСҮТ-ийн эмч багшийг бүрэн эдгэрсэн “эрүүл” гэх бичиг гаргаж өгснөөр ажилд нь буцаан авчээ. Уг сургууль […]

Хаан Ширээний Тоглоом – Daenerys-ийг ийм хүнд байдалтай байхыг ёстой харж байгаагүй юм байна.
Daenerys-ийг ийм хүнд байдалтай байхыг ёстой харж байгаагүй юм байна. Dothraki-чуудад баригдаад явж байхдаа хүртэл өөртөө итгэлтэй байсан. Анх удаа үзэхэд саяны анги дээр гаргасан шийдвэр үнэхээр огцом санагдаж байсан гэхдээ 2 дахь удаагаа үзээд, олон сэтгэгдэл, review уншаад, сонсоод, үзээд миний хувьд сэтгэгдэл харин эсрэгээрээ өөрчлөгдсөн. Мэдээж олон үзэгчдийн хүлээлттэй нийцээгүй байх. Зарим үзэгчид […]

Жефф Безос сарны гадаргуу дээр буух аппарат танилцуулав
Америкийн “Amazon” болон “Blue Origin” компанийн тэргүүн Жефф Безос сарны гадаргуу дээр буух сансрын аппаратын загварыг Вашингтон хотод танилцуулжээ. Энэ тухай телевизийн “ABC” суваг пүрэв гарагт мэдээлсэн байна. “Сар руу буцаж очих цаг нь болсон. Энэ удаад тэнд үлдэхээр очно” гэж Безос танилцуулах үйл ажиллагааны хаалтын үеэр сэтгүүлчдэд, сансрын салбарын мэргэжилтнүүдэд мэдэгджээ. Тэрбээр манай гарагийн […]
