

“УБ Сонгдо” эмнэлгийн хоёр иргэний шинжилгээ СӨРӨГ гарлаа
“Улаанбаатар Сонгдо” эмнэлэгт хавдрын улмаас эмчлүүлж байсан 80 гаруй насны болон уушгины бронхиттой 40 гаруй насны 2 хүнд түргэн оношлуураар хийсэн коронавирусний шинжилгээний хариу эерэг гарсан талаар өчигдөр 16.51 цагт ЭМЯ-наас мэдээлсэн. Тэгвэл түргэн оношлуурын хариуг баталгаажуулдаг нарийвчилсан PCR шинжилгээний хариу сөрөг гарлаа гэж /01:45 цагт/ ЭМЯ-наас мэдээллээ.

“Сонгдо” эмнэлгээс 2 иргэнд түргэвчилсэн тестээр шинжилгээ хийхэд ЭЕРЭГ гарлаа
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Сонгдо эмнэлэгт эмчлүүлж байсан хоёр хүнээс хурдавчилсан тестээр шинжилгээ авахад КОВИД-19 эерэг гарсан. Өндөр настай иргэнийг тусгаарлах өрөөтэй тул эмнэлэгт нь тусгаарласан. Шинжилгээний хариуг лабораторийн шинжилгээгээр баталгаажуулна. Нөгөө хүн нь өөрөө явж байгаа тул ХӨСҮТ-д тусгаарласан. Өндөр настны хувьд өмнө нь ач хүү нь хоёрдугаар сарын 23-27-нд Улаан-Үд явсан. […]

ЕБС-ийн жилийн эцсийн дүнг хоёрдугаар улирлын дүнгээр тооцно
Улсын Онгой Комиссын өнөөдөр (2020.04.14)-ийн хуралдаанаар, сургууль, цэцэрлэгийн танхимын сургалтыг есдүгээр сарын 1 хүртэл зогсоох шийдвэр гаргасан тухай Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг мэдээлэв. Тэрбээр, танхимын хичээл, сургалт зогссон ч теле хичээл зургадугаар сарын 1 хүртэл үргэлжилнэ, ЕБС-ийн жилийн эцсийн дүнг хоёрдугаар улирлын дүнгээр тооцож анги дэвшүүлнэ. Хүүхдүүдийг улираах, дахин сургах асуудал гаргахгүй. […]

Мансууруулах, сэтгэцэд нөлөөт эмийн эргэлтэд шалгалт хийв
Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эмийн түгээлт, зарцуулалт, чанар, аюулгүй байдлыг хангуулах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Мэргэжлийн хяналтын байгууллагаас улсын хэмжээнд урьдчилан сэргийлэх шалгалтыг 02.27-03.17-ны өдрүүдэд хийж гүйцэтгэлээ. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2020 оны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу хийгдсэн энэхүү шалгалтад нийт 88 эм хангамжийн байгууллагыг хамруулав. Шалгалтаар мансууруулах, сэтгэцэд нөлөөт эмээр ханган нийлүүлэх чиглэлээр аймгуудад […]

УОК: Сургууль, цэцэрлэгийн карантин есдүгээр сарын 1 хүртэл үргэлжилнэ
Улсын онцгой комисс дөнгөж сая хуралдаж дууслаа. Хуралдаанаар бүх шатны боловсролын байгууллагын хөл хориог ирэх есдүгээр сарын 1 хүртэл сунгах шийдвэр гаргасан байна. Гадаад харилцааны сайд Д.ЦОГТБААТАР: –Эрээн хотод байгаа 50 монгол иргэн гурван сарын 25-аас эх орондоо ирэх хүсэлт гаргасан. Дөрөвдүгээр сарын 10-ны өдөр Өвөрмонголын УОК эдгээр иргэдийг хилээр нэвтрүүлж монгол руу гаргах зөвшөөрөл […]

“Covid-19” арьсан дээр тууралт хэлбэрээр илэрч болзошгүй байна!
Шинэ төрлийн коронавирус буюу “covid-19” өвчний үед илрэх хамгийн түгээмэл шинж тэмдгүүд нь хуурай ханиалгах, найтаах, халуурах, гүйлгэх, хоолой, цээж өвдөх. Үүнээс гадна хүндэрсэн үе шатандаа амьсгал давчдах, булчин өвдөх, бөөрний үйл ажиллагаа доголдох шинж тэмдгүүд илэрдэг. Гэтэл уг өвчний халдварыг авсан зарим өвчтөнүүд үнэр амт огт мэдрэхээ больж байгаа талаар судлаачид мэдээлж байгаа юм. […]

Т.Бадрал: Гадаад буй иргэд эх орондоо ирэх гэж ЯАРАХ хэрэггүй
Улсын онцгой комиссын шуурхай штабаас өнөөдөр /2020.04.14/ мэдээлэл хийж байна. Тус штабаас Улсын онцгой комиссын 17 дугаар хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулна. Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.БАДРАЛ: -ОХУ-аас 282 иргэнээ хүлээн авсантай холбогдуулан халдвар авсан иргэдийн тоо нэмэгдсэн. Тиймээс гадаадад байгаа иргэд эх орондоо ирэх шаардлага байхгүй байна. Улсын онцгой комиссын 17 дугаар […]

4,9 тоогоор төгссөн машины дугаартай жолооч энэ сардаа татвараа төлнө
Таны автомашины улсын дугаар 4 болон 9 гэсэн тоогоор төгссөн бол энэ сардаа багтаан татвар төлөх ёстой. Татвар төлөх хугацаандаа амжиж та иргэний үүргээ биелүүлж татвараа төлнө үү. Хэрвээ танд банк явах зав зай хомс буй бол санаа зоволтгүй. Авто тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэд ухаалаг утасны SMARTCAR аппликейшн болон тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний www.smartcar.mn, […]

Чингэлтэй дүүрэгт хууль бусаар олгогдсон газруудыг цуцаллаа
Чингэлтэй дүүргийн хэмжээнд хууль бусаар олгогдсон газруудыг цуцалж байгаа талаар өнөөдөр /2020-04-14/ Чингэлтэй дүүргийн Засаг даргын Төсөл хариуцсан орлогч Ж.Чимэдцогзол, Хууль эрх зүйн хэлтсийн дарга Т.Наранбат, Газар зохион байгуулалтын албаны дарга Н.Оюунбилэг нар нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд цахимаар мэдээлэл хүргэлээ. Чингэлтэй дүүргийн Засаг даргын Төсөл хариуцсан орлогч Ж.Чимэдцогзол, “Дүүргийн хэмжээнд газрын маргаантай асуудлыг шийдвэрлэхээр 2020 […]