2021-05-05

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих гурван ХӨТӨЛБӨР хэрэгжинэ

Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2021 оны хоёрдугаар сарын 9-ний 01 дүгээр тогтоолоор “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих 2021-2022 оны хөтөлбөр”-ийг баталсан. Үүний дагуу улсын хэмжээнд нийт таван хөтөлбөр хэрэгжихээс гурав нь нийслэлд хэрэгжих юм. Тодруулбал, Хөдөлмөрт бэлтгэх хөтөлбөрийн хүрээнд Хөдөлмөр эрхлэлтийн сургалт зохион байгуулах, Цар тахлын үед аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагааг сэргээх хөтөлбөрийн хүрээнд Малчдыг малжуулах […]

2021-05-05

ЭМЯ: Шинээр 1.128 хүнээс халдвар илэрч, 4 хүн нас барлаа

Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор 10,000 гаруй хүнээс шинжилгээ авах явцад 1,128 хүнээс халдвар илэрлээ. Нийт халдварын тоо улсын хэмжээнд 41,524 болж байгаа. 1,128 тохиолдлын дөрөв нь эмнэлгээс шалтгаалах халдвар бол 1,042 нь Улаанбаатар хотод 82 нь орон нутагт бүртгэгдлээ. Сүүлийн 24 цагт 1,308 хүн эдгэрсэн. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 25,641 боллоо. […]

2021-05-05

БАЯНХОНГОР. Зэвсэгт хүчний алба хаагчид малчдад ӨВС, ТЭЖЭЭЛ хүргэв

Зэвсэгт хүчний алба хаагчид цаг агаарын хүндрэлийн улмаас авто зам, даваа хаагдаж, эрүүл мэндийн болон бусад тусламж үйлчилгээг авахад хүндрэлтэй байсан зарим аймгийн сумдын иргэдэд тусламж хүргэв. Тухайлбал, Зэвсэгт хүчний 339 дүгээр ангийн томилгоот бүрэлдэхүүн орон нутгийн Онцгой байдлын газартай хамтран Баянхонгор аймгийн Гурванбулаг, Бууцагаан, Заг, Жаргалант, Баянбулаг сум руу зам, гарц гаргаж, малчдад эрүүл […]

2021-05-05

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдэд зориулсан “ГАРЫН АВЛАГА”-ыг хүргүүлжээ

Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.6 дахь хэсэг, 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.3 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь хөрөнгө, орлогын мэдүүлгээ Авлигатай тэмцэх газарт гаргаж бүртгүүлэх үүрэгтэй. Авлигатай тэмцэх газар, Сонгуулийн ерөнхий хороо хамтран Монгол Улсын Ерөнхийлөгчийн […]

2021-05-05

БАЙРШИЛ: Өнөөдөр ВАКЦИН хийх цэгүүд

Өнөөдөр буюу 2021 оны тавдугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод 116 цэгт 302 багийн 2346 эмч, ажилтан ажиллаж, 75149 иргэнийг дархлаажуулна. Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.

2021-05-05

ЭЕШ-ын цахим бүртгэл ӨНӨӨДӨР хаагдана

2021 оны Элсэлтийн ерөнхий шалгалтын цахим бүртгэл хоёрдугаар сарын 25-нд орон даяар зэрэг эхэлсэн. Хоёр сар гаруйн хугацаанд үргэлжилж буй бүртгэл өнөөдөр 18:00 цагт дуусах гэж байгаа тул Ерөнхий боловролын сургуулийг энэ онд төгсөгчид болон өмнөх оны төгсөгчид амжиж бүртгүүлэх шаардлагатай. Хэрэв бүртгэлийн дугаар, нууц үгээ авсан хэдий ч шалгалт өгөх хичээлээ сонгоогүй байгаа бол […]

З.Мэндсайхан: “Хөдөө аж ахуйг дэмжих зээл” олгоход бэлэн болсон

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайханаас дараах тодруулгыг авлаа. -Хөдөө аж ахуйг дэмжих зээл олгох ажил хэзээнээс эхлэх вэ? -Засгийн газраас баталсан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-нд “Хөдөө аж ахуйг дэмжих” 500 тэрбум төгрөгийн зээл багтсан. Уг зээл хаврын тариалалтад 100 тэрбум, ноолуур бэлтгэлд 200 тэрбум, малчдыг дэмжих 200 тэрбум гэсэн үндсэн […]

2021-05-05

499 автомашины QR кодыг цуцаллаа

Цар тахлын нөхцөл байдлын улмаас тавдугаар сарын 8-ны өдөр хүртэл Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт буюу хатуу хөл хорионы дэглэмд шилжээд байна. Улмаар нийслэлийн хэмжээнд хөл хориог чангатгаж, ажилтнуудыг QR код бүхий зөвшөөрлийг үндэслэн замын хөдөлгөөнд оролцуулж, иргэдийг хүнс цуглуулах, гэрийнхээ ойролцоо салхилах, вакцинд хамрагдахаас бусад үед гэрээсээ гарахгүй байхыг зөвлөж байгаа юм. Гэвч хөл […]

2021-05-04

Д.Дагвадорж: Хятад “ВАКЦИН”-аа хийлгэх нь дээр юм байна

Хоёрдугаар сарын 23-наас эхлэн коронавирусийн эсрэг вакцинжуулалтыг Монгол улс эхлүүлсэн билээ. Вакцинжуулалтад 18 наснаас дээш насны хоёр сая хүн хамрагдахаас нэг сая иргэн эхний тунгаа хийлгэж, 450 мянга нь хоёр дахь тунгаа хийлгэсэн талаар мэдээлсэн. Харин үлдсэн хэсэг иргэд дунд вакцины эсрэг заалттай болон ОХУ-ын Спутник вакцин хүлээсэн иргэд цөөнгүй бий. Тэгвэл Их аварга Асашёорюү […]

Нийгмийн даатгалын шимтгэлийг 2 хувиар бууруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

УИХ-ын гишүүн Г.Ганболд, Т.Энхтүвшин, Н.Наранбаатар, Ж.Батжаргал, Д.Өнөрболор, Д.Батлут, Ц.Сандаг-Очир, Х.Болорчулуун нар өөрсдийн бүрэн эрхийн хүрээнд санаачлан боловсруулсан Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр (2021.05.04) Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. Манай улс 2017 онд ОУВС-гийн өргөтгөсөн хөтөлбөрт орохдоо хэд хэдэн үүрэг хүлээсний нэг нь нийгмийн даатгалын шимтгэлийн алдагдлыг бууруулж, хувь […]