Эрээнд байгаа 300 гаруй иргэнийг дөрвөн автобусаар авчирна
Шинэ төрлийн коронавирусийн халдвар дэлхийн 27 улсад тархсантай холбоотойгоор Монгол Улс Хятадад байгаа иргэдээ эх орондоо татаж авч байгаа билээ. БНХАУ-ын Эрээн хотоос 300 гаруй монгол иргэнээ эх орондоо авчрахаар өнөөдөр /2020.02.04/ өглөө эрт дөрвөн автобус хөдөлжээ. Иргэдийг авчрах ажлыг Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотод суугаа Консулын газар болон Хил хамгаалах ерөнхий газар хамран ажиллаж […]