2020-02-03

УХАНЬ: Арван өдрийн дотор 1000 ортой эмнэлэг сүндэрлэв

БНХАУ коронавирус дэгдсэн Ухань хотод арван өдрийн дотор барьсан 1000 ортой эмнэлгээ өнөөдөр /2020.02.03/ нээнэ. Эмнэлгийг «Хошэньшань» хэмээн нэрлэсэн нь коронавирусаар өвчилсөн өвчтөнүүдийг эмчлэх зорилгоор барьсан хоёр эмнэлгийн нэг юм. Шинэ эмнэлэг нийт 25 мянган метр.кв талбайг эзэлнэ. Анх нэгдүгээр сарын 24-нд барилга барих талбайг цэвэрлэсэн бөгөөд эмнэлэг барих ажил эхэлснээс хойш найман хоногийн дараа […]

2020-02-03

ФОТО: Ододтой адилхан харагдах хүсэл нь биелжээ

Олны танил ододтой адилхан харагдах хүсэл олон хүнд байдаг бололтой. Өөрсдийн шүтэн биширдэг эрхэм хүмүүстэй төстэй харагдахын тулд тэд олон, олон эрсдэлийг даван туулахад бэлэн байдаг аж. Меган Фокс – Клаудиа Аленде Мадонна – Адам Гуерра Рики Мартин – Фрэн Мариано Кайли Женнер – Амира Боаллег Супермэн – Херберт Чавес Анжелина Жоли – Челси Марр […]

2020-02-03

Өнөөдрөөс ТЕЛЕ ХИЧЭЭЛ зааж эхэлнэ

Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос цэцэрлэг, сургуулийн болон олон нийтийг хамруулсан үйл ажиллагааг 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 2-ны өдрийг хүртэл түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргасантай холбогдуулан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг мэдээлэл хийсэн. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын “Шуурхай зохион байгуулалтын арга […]

2020-02-03

Мах, сүү өндөгний худалдаа эрхлэгчдэд шалгалт хийж байна !

Нийтийг хамарсан баяр ёслол, цаг үеийн шаардлагаар зохион байгуулж буй арга хэмжээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай 01/13 тоот удирдамжийн хүрээнд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй Фермер маркет ХХК-ийн мах, сүүн бүтээгдэхүүн, өндөгний худалдаалалт, Хурд центр ХХК-ийн махны төрөлжсөн худалдаалалтад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж, 2 төрлийн түүхий махнаас лабораторийн дээж […]

2020-02-03

Шахмал түлш борлуулалтын цэгүүдийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр, нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Т.Мөнхжаргал нар болон “Тавантолгой түлш” компанийн удирдлагууд НЗДТГ-ын Явуулын ажлын байрандаа ажиллаж, сайжруулсан түлшний түгээлт нийлүүлэлтийн явцыг шалгалаа. Тэд Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг сайжруулсан түлшний цэгүүдээр явж борлуулагч болон […]

2020-02-03

Хог ачилтын компаниудын үйл ажиллагааг “ЦАХИМ”-аар хянана

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр /2020-02-03/ боллоо. Хуралдааны эхэнд НЗДТГ-ын Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга өмнөх шуурхай зөвлөгөөнд хотын Захирагчаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийн талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд хотын Захирагчаас өгсөн үүрэг даалгавар 85 хувийн хэрэгжилттэй байна. Налайхын автозам тэмдэг, тэмдэглэгээг байршуулах, авто замын засвар, арчлалт, цэвэрлэгээ үйлчилгээг тогтмол […]

2020-01-30

УОК: Сар шинийн бөхийн барилдаан цуцлагдлаа

Коронавирусын халдварын тархалтаас сэргийлэх тухай цаг үеийн асуудлаар Улсын Онцгой комисс өнөөдөр Төрийн ордонд хуралдаж дараах шийдвэрийг гаргав. Тодруулбал, төрийн золголт, нутгийн золгуут, байгууллагын золголт, олныг хамарсан цагаан сар хийхийг хязгаарлах зөвлөмж гаргав. ~Сар шинийн бөхийн барилдаан цуцлагдлаа~ Мөн “Хотол төгс” хэмээх төмөр хулгана жилийн сар шинийн баярт зориулах хүчит бөхийн барилдааныг цуцласан нь анхны […]

2020-01-30

Амьтдыг бус “Хүн хүрээлэн”-г зорин очдог байжээ

Дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүс “Амьтны хүрээлэн” үзэж сонирхохоор очдог билээ. Тэгвэл 1870-1930 оны хооронд амьтдыг бус хүрээлэнд хашигдсан хүмүүсийг үзэж сонирхдог байсан гэвэл итгэх үү… Өдгөө хүний эрх, ардчилал, эрх чөлөө ярин бусдыг шүүмжлэх дуртай барууныхан маань Ази Африкийн колони улсуудын хүмүүсийг “Хүн хүрээлэн”-д сая саяараа очиж үзэн, бүжиглэж дуулахыг нь харж, бүдүүлэг хоцрогдснийг […]

2020-01-30

Төрийн болон нутгийн золголтыг цуцлах санал гаргав!

Ерөнхий сайдын зүгээс төрийн золголт, аймаг нутгаараа золголт хийдэгийг цуцлах саналыг гаргаж, Улсын Онцгой комисст хүргүүлсэн байна. Одоогоор Улсын Онцгой комисс хуралдаагүй байгаа юм. Хуралдсан нөхцөлд энэ асуудлаар шийдвэр гаргах аж. БНХАУ-ын Уханьд анх илэрч, дэлхийн олон оронд тархаад буй коронавирусийн халдвараар өнөөдрийн байдлаар 170 хүн нас барсан. Хэдийгээр Монгол Улсад коронавирусийн өвчлөл бүртгэгдээгүй ч […]

2020-01-30

Продюсер Б.Чинбатад зориулах хандивын тоглолт хойшиллоо

БНХАУ-д коронавирусийн халдвар эрчимжсэнтэй холбоотойгоор Монгол Улсын Засгийн газар холбогдох арга хэмжээ авч, олон нийтийг хамарсан үзвэр, үйлчилгээг хориглосон тул БНСУ-д эмчилгээ хийлгэж буй хөгжмийн зохиолч, продюсер Б.Чинбатад зориулсан хандивын тоглолтууд хойшлогдоод байна. “PrayForChinbaFamily” хэмээх уг хандивын аяны хүрээнд зохион байгуулагдаж буй “Niciton&Friends” тоглолт ирэх гуравдугаар сарын 14-ний 17:00 цагт “Улаанбаатар палас”-ын концертын их танхимд […]