2020-01-24

Урд хилийн авто боомтууд ГУРАВ хоног амарна

Монгол Улс, БНХАУ хоёр орны хууль ёсны баяр, амралтын өдрүүдэд хилийн боомтыг түр хугацаагаар хаах заалттай. Энэ дагуу БНХАУ-ын сар шинийн баяр тохиож байгаа тул Монгол Улс, БНХАУ-ын хилийн авто замын боомтууд маргаашнаас буюу нэгдүгээр сарын 25-наас эхлэн 26, 27-нд 3 хоног амарна. Харин Замын-Үүдийн төмөр замын боомт олон улсын галт тэрэгцагийн хуваарийн дагуу ажиллана.

2020-01-24

Улаанбаатарт өнөөдөр 10-12 хэм хүйтэн байна

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтний эрч суларч, цаг агаар тогтуун байна. 2020 оны 01 дүгээр сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Төв болон зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Увс нуур болон […]

2020-01-24

АНХААР: Налайхын замд зорчих хурдны хязгаар 80 км/цаг

Налайхын замд жолооч нар хурд хэтрүүлсэн зөрчил цөөнгүй бүртгэгддэг. Хэдийгээр цагдаагийн алба хаагчид хяналт тавьж ажиллаж буй ч шөнийн цагаар хурд хэтрүүлэх, осол гаргах зөрчил Тээврийн цагдаагийн албанд бүртгэгдэг. Иймд хурд хэмжигчийг байршуулсан ч саяхныг хүртэл хурдны дээд хязгаарыг тогтоогоогүй байв. Тиймээс Налайхын замын хурдны дээд хязгаарыг 80 км/цаг болгож, зөрчил гаргасан жолооч нар хариуцлага […]

2020-01-23

Мөсөнд авиралтын “ХАНА”-ыг угсарч дууслаа

Монголын Уулчдын үндэсний холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “ICE CHALLENGE MONGOLIA 2020” мөсөнд авиралтын Улсын аварга шалгаруулах тэмцээн, Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборт болно. Энэ жилийн тэмцээний мөсөн ханы угсралтын ажлыг “Сутайн бор” клубын тамирчин, Спортын мастер О.Сайханжаргалаар ахлуулан X team залуус гүйцэтгэж дууслаа.

2020-01-23

ТАНИЛЦ: “МИАТ” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Баттөр

Д.Баттөр “МИАТ” ТӨХК-ийн ТУЗ-ийн 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 04/18 тоот тогтоолоор Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилогдсон. Д.Баттөр нь 2001-2017 он хүртэл төрийн албанд ажилласан. 2001 – 2004 он Санхүү, эдийн засгийн яамны Эдийн засгийн хамтын ажиллагааны газар Мэргэжилтэн 2004 – 2006 он Сангийн яамны Зээл тусламжийн бодлого зохицуулалтын газар […]

2020-01-23

АВСТРАЛИ: Ойн түймэр унтрааж явсан онгоц сүйрчээ!

Австралийн зүүн өмнөд хэсгийн Шинэ Өмнөд Вэльс мужид ойн түймэр унтрааж явсан онгоц сүйрч, Америкийн гурван гал сөнөөгч амиа алдсан болохыг Австралийн аврах албанаас баталлаа. Орон нутгийн галын албанаас пүрэв гарагт Снөүви Моунтайнс хэсэгт гал унтрааж байсан агаарын зөөвөрлөгч онгоцтой холбоо тасарсан гэж мэдээлж байсан юм. Гэтэл “Си-130 Херкулес” загварын цэрэг-тээврийн зориулалтын онгоцны сэг мужийн […]

2020-01-23

15162 албан тушаалтан ХАСХОМ-ээ бүртгүүлжээ

Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.3, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх 23 дугаар зүйлийн 23.3-т заасны дагуу жил бүрийн 2 дугаар сарын 15-ны дотор хуулийн үйлчлэлд хамрагдах албан тушаалтнууд хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ шинэчлэн бүртгүүлэх үүрэгтэй. Улсын хэмжээнд 2019 онд мэдүүлгээ гаргавал зохих […]

2020-01-23

Ума Турман наснаасаа ХӨГШИН харагдахыг илүүд үздэг

Дийлэнх хүмүүс хөгшрөлтийн эсрэг тэмцэж, царай зүс, бие хаагаа мөнхийн залуу хэвээр байлгахыг хүсдэг шүү дээ. Гэтэл Холливудын алдарт жүжигчин Ума Турман нас ахиж намбатай харагдахыг хэзээнээс мөрөөддөг байсан гэвэл та итгэх үү? Олон арван сэтгэл хоногшсон дэлгэцийн бүтээлүүдэд дүрээ мөнхөлсөн тэрээр “HELLO” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа энэ тухайгаа дурджээ. “Би залуухан бас үзэсгэлэнтэй байдалдаа хэзээ […]

2020-01-23

Турк улсын Хөдөө аж ахуй, ойн аж ахуйн сайд Бекир Пакдемирлитэй уулзав

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан “Дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн чуулга уулзалт 2020”-д оролцох зорилгоор ХБНГУ-ын Берлин хотноо ажлын айлчлал хийж байна. Тэрбээр Турк улсын Хөдөө аж ахуй, ойн аж ахуйн сайд Бекир Пакдемирлитэй уулзлаа. Уулзалтын үеэр Турк Улсын хөдөө аж ахуйн сайд Пакдемирлигийн зүгээс хоёр орон түүхэн найрсаг харилцаатайг цохон тэмдэглээд […]

2020-01-23

БИЧЛЭГ: УБ хотын төвөөр цахилгаан ГАЛТ ТЭРЭГ явна

НЗДТГ-ын дарга, хотын Захирагч С.Амарсайхан ойрын хугацаанд төлөвлөж буй нийтийн тээврийн шинэчлэлтийн ажлаа дэлгэрэнгүй танилцуулсан билээ. Үүнд Агаарын дүүжин тээвэр, Цахилгаан соронзон галт тэрэг, Тусгай замын автобус, Такси үйлчилгээ, Автобусны парк шинэчлэлийн талаар танилцуулсан. Сүүлийн үеийн технологийн ололтод тулгуурласан энэхүү тээврийн хэрэгсэл нь үндсэн автозамын хөдөлгөөнд саад учруулахгүйн зэрэгцээ цахилгаан эх үүсгэврээр ажилладаг тул агаарын […]