2020-01-23

Короновирусын голомтот Ухань хотоос гарах урсгалыг зогсоолоо!

Шинэ төрлийн короновирусын голомт илэрсэн Хятадын Ухань хотын захиргаа өчигдөр тус улсаас гарах нийтийн тээврийн урсгалыг түр хугацаанд хязгаарлах шийдвэр гаргажээ. Вирусын тархалтыг зогсоох үүднээс ийм арга хэмжээ авч байгаа аж. Өнөөдөр өглөөний 10 цагаас эхлэн Ухань хотоос гарах автобус, метро, агаарын тээвэр, төмөр замын хөдөлгөөнийг хаахаар болжээ. Харин хувийн машинтай иргэдийг онцын шаардлагагүй бол […]

2020-01-22

Аяга, таваг угаах нь стрессийг бууруулдаг

Аяга таваг угаахаас залхаж, зайлсхийдэг хүмүүс олон байдаг. Гэхдээ энэ ажил сэтгэл гутрал, стрессээс ангижрахад тустай болохыг “Time” сэтгүүл онцлоод байна. Аяга таваг угаах үедээ өөр зүйл огт бодолгүй хийж буй үйлдэлдээ анхаарал хандуулж чадвал сэтгэл гутрал болон дарамтаас ангижирч, асуудлыг мартах боломжтойг Флоридагийн их сургуулийн эрдэмтэд нотлоод байгаа юм. Хэрэв аягаа угаах үедээ зөвхөн […]

2020-01-22

Дэлхийн хамгийн өндөр нохой, өдөрт 13 килограмм хоол иддэг

Гиннесийн номонд бүртгэгдсэн дэлхийн хамгийн өндөр нохойг Зевс гэдэг. Түүхэн дэх хамгийн өндөр нохойгоор нэрлэгдээд байгаа Зевс 1,118 метрийн өндөртэй юм. 2011 оныг хүртэл Зевсийн өсөлт үргэлжилсэн бөгөөд түүний эзэн өндөр болохынх нь хэрээр хоол, нэмэлт тэжээлийг сайн өгдөг байжээ. ~Дэлхийн хамгийн өндөр нохой, өдөрт 13 килограмм хоол иддэг~ Нэг өдрийн хоолны хэмжээг нь 13 […]

2020-01-22

Уран бүтээлд нь ташуур өгдөг, урлагийн НӨХӨД

Урлагийн салбарт нэг төрөл жанраар уран бүтээлээ туурвидаг уран бүтээлчдийг зарим хүмүүс өрсөлдөгчид хэмээн ойлгодог. Үнэн хэрэгтээ тэд бие биенээ хурцалж, уран бүтээлд нь ташуур өгдөг урлагийн найз нөхөд байдаг. Хип хоп төрөл жанраар уран бүтээлээ туурвидаг Rokit Bay, GEE хоёрыг ч өрсөлдөгчид гэж ойлгох нь бий. Хоёулаа уран бүтээлээрээ өөрийн дотоод ертөнцийг илэрхийлсээр ирсэн, […]

2020-01-22

Бүртгэл тооллогод хамрагдаагүй ГАЛТ ЗЭВСЭГ илрүүлжээ!

Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хүрээлэн буй орчны хяналтын хэлтсийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Гүнтийн шалган нэвтрүүлэх цэгээр энэ сарын 18-нд дамжин өнгөрч буй “Тоёота ланд круйзер 200” маркийн тээврийн хэрэгслээс ан агнуурын зориулалттай “Ремигтон-700”, “Дарвинк” маркийн галт зэвсэг илэрчээ. Үүнээс гадна Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар […]

2020-01-22

Өмнөговь аймгийн отрын бүс нутагт ажиллав

Дундговь аймгийн Онцгой комиссын шийдвэрээр Засаг даргын А/07 дугаар захирамжийн дагуу энэ сарын 20-24-ний өдрүүдэд Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга А.Ганбатаар ахлуулсан ажлын хэсэг Өмнөговь аймгийн отрын бүс нутагт ажиллаж байна. Тус ажлын хүрээнд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Билгэх баг дээр Дундговь, Өвөрхангай, Өмнөговь аймгуудын удирдлагууд болон тухайн бүс нутагт отор нүүдэл хийж байгаа сумдын […]

2020-01-22

ФОТО: Усны гүнд эрэн хайх дадлага сургууль хийлээ

ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадаас “Өвлийн улиралд усны гүнд эрэн хайх, аврах ажиллагаа”-ны сургалт, бэлтгэлийг Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах ‘”Хилэм ОСТ” ХХК-ийн загас үржүүлгийн нууранд зохион байгууллаа. Алба хаагчдыг дадлагажуулах, онолын мэдлэгийг нь бататгах, аврагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, үүрэг гүйцэтгэх үеийн бэлэн байдлыг хангах зорилготой тус дадлага сургуульд 39 алба хаагч хамрагдсан […]

2020-01-22

Хэнтий аймгийн Батширээт суманд Онцгой байдлын салбар нэгж байгуулна

Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Говьсүмбэр, Хэнтий, Төв аймагт ажилласан. Аймаг, сумдын удирдлага, малчдын хүсэлтийг үндэслэн улсын нөөцөөс өвс, тэжээл олгох, шаардлагатай автомашин, техник хэрэгслээр хангах, Хэнтий аймгийн Батширээт суманд Онцгой байдлын салбар нэгж байгуулах чиглэлээр ажиллахыг Монгол Улсын […]

2020-01-22

Бусдад өөрийн картыг шилжүүлж гүйлгээ хийлгэхгүй байхыг анхааруулав!

Монгол Улсад дотоодын болон олон улсын цахим төлбөрийн картыг ашиглан үйлдэж буй залилах гэмт хэргийн тоо сүүлийн жилүүдэд нэмэгдэж байна. Цахим төлбөрийн хэрэгсэл ашиглан үйлдэгдэж буй залилах гэмт хэргийн хохирогч болохгүйн тулд иргэд: Өөрийн картаар төлбөр, гүйлгээ хийхдээ сонор сэрэмжтэй байж гүйлгээ бүрт хяналт тавих Бусдад өөрийн картыг шилжүүлж гүйлгээ хийлгэхгүй байх Арилжааны банкны пос […]

2020-01-22

ЗГ: Өндөр настны дундаж тэтгэвэр 409 мянган төгрөг боллоо

Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн ээлжит хуралдаанаар 312.9 мянган төгрөг байсан дундаж тэтгэврийг 409 мянган төгрөг болгов. Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн алба хаасны 500 мянга хүртэлх төгрөгийн тэтгэврийг инфляцийн түвшинтэй уялдуулан 30 мянга, 500 мянга болон түүнээс дээш төгрөгийн тэтгэврийг 25 мянган төгрөгөөр нэмлээ. Бүрэн тэтгэврийн болон цэргийн […]