Өнөөдөр хуулийн зөвлөгөө үнэ төлбөргүй өгч байна
Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Өмгөөлөгчдийн холбоо хамтран өнөөдөр /2019.10.25/ иргэдэд үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө өгөх юм байна. Тэд Нийслэлийн 169 хороон дээр ажиллах аж. Иргэд хууль, шүүхийн мэдлэг багатайгаас эрх нь зөрчигдөж, хохирдог байдал их гардаг. Тиймээс энэ байдлыг багасгах, иргэдэд туслахад үүднээс энэ ажлыг зохион байгуулж байгаа юм байна.