Дуучин А.Мөнгөншагай агсны гэр бүлд 50 сая төгрөг хандивлав

837
handiwiin-toglolt-shagai
Дуучин А.Мөнгөншагай агсны гэр бүлд 50 сая төгрөг хандивлав

“Гурван бүдүүн” хамтлагийн дуучин А.Мөнгөншагай өнгөрсөн есдүгээр сард автомашины ослоор харамсалтайгаар бурхан болсон. Тэрбээр 21 аймгаар тойрч, “30 хүрсэн бүсгүй” тоглолтоо хийж яваад нас барсан юм.

А.Мөнгөншагай агсны гэгээн дурсгалд зориулсан бүх оддын дурсамж хүндэтгэлийн “30 хүрсэн бүсгүй” тоглолт /2019.10.23/ “UB Place”-ын концертын их танхимд болсон юм.

Талийгаачийн 49 хоногт багтаан түүний хүслийг биелүүлэх нь тоглолтын гол зорилго байсан гэнэ. Учир нь А.Мөнгөншагай агсан 21 аймгаар тойрсон тоглолтынхоо хамгийн сүүлчийнхийг Улаанбаатар хотод хийхээр төлөвлөсөн байжээ.

Хүндэтгэлийн тоглолтын үеэр “Гурван бүдүүн” хамтлагийн гишүүд тоглолтоос олсон 50 сая төгрөгөө А.Мөнгөншагай агсны гэр бүлд хандивласан нь олны талархлыг ихэд хүлээв.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу