151 байршилд 4911 иргэнд газар өмчлүүлнэ

Засгийн газрын хуралдаан 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Энэ онд есөн дүүргийн 151 байршилд 248.8 га газрыг газар эзэмших эрхийн гэрчилгээтэй 4911 иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар үнэгүй өмчлүүлэхээр төлөвлөсөн байна. НИТХ-аас ирүүлсэн саналыг үндэслэн энэ онд иргэнд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалтыг тогтоов. Одоогоор нийслэлийн нийт иргэдийн […]

2019-06-28

Хакухо М.Даваажаргал иргэншлээсээ татгалзлаа

Японы мэргэжлийн сумо бөхийн 41 дэх аварга М.Даваажаргалын Монгол Улсын иргэншлээс татгалзах хүсэлтийг Монгол Улсын Ерөнхийлөгч хүлээн авч, зөвшөөрсөн гэж баттай эх сурвалж мэдээлж байна. Хакухо М.Даваажаргал Монгол Улсын иргэншлээс татгалзах хүсэлтээ өнгөрсөн дөрөвдүгээр сард гарган, Ерөнхийлөгчид хүргүүлээд байсан юм. Хуулийн дагуу Ерөнхийлөгч холбогдох байгууллагаас ирүүлсэн саналуудыг нэгтгэн судалж М.Даваажаргал аваргыг Монгол Улсын иргэншлээс татгалзсан […]

Хотын түүхийг харуулсан музейг засварлахаар боллоо

100 ба түүнээс дээш жилийн насжилттай түүх, соёлын дурсгалт барилга, байшинг сэргээн засварлах, хадгалж хамгаалах “Соёлын өвд ээлтэй Улаанбаатар” аяныг хэрэгжүүлж эхлээд байна. Улаанбаатар хотын 380 жилийн ойг тохиолдуулан Энэ аяны хүрээнд 1919 онд баригдсан Улаанбаатар хотын музейн түүхэн дурсгалт барилгыг сэргээн засварлах, музейн барилгын өргөтгөлийн зураг төсөл хийх хөрөнгийг Нийслэлийн Засаг даргын захирамжаар баталлаа. […]

2019-06-26

Хөдөлгөөний саажилттай хүүхдүүд ХӨЛБӨМБӨГӨӨР хичээллэх боломж бүрдэнэ

Хөдөлгөөний саажилттай хөлбөмбөгийн тамирчдыг бэлтгэх дасгалжуулагчдад зориулсан сургалт Монголын хөлбөмбөгийн холбооны байранд эхэллээ. Энэхүү сургалт нь Монгол Улсад анх удаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд хөдөө орон нутгаас хоёр, Улаанбаатар хотоос найман хүн оролцож байна. Сургалтад хамрагдаж байгаа дасгалжуулагчдын бүрэлдэхүүнд тусгай хэрэгцээт боловсролын биеийн тамирын багш нар болон хөдөлгөөн засалчид багтаж байгаа юм. Энэ сургалт нь […]

МХЕГ-ын 1800-1286 нээлттэй утас ажиллаж байна 

Энэ оны эхний зургаан сарын байдлаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Зөвлөгөө мэдээллийн төвд аж ахуйн нэгж байгууллага, иргэд хандаж 7578 албан бичиг, 311 өргөдөл гомдол гаргажээ. Хариутай албан бичгийн 95.9 хувь, өргөдөл гомдлын 95.8 хувийг тус тус шийдвэрлэсэн байна. Ирсэн албан бичгийн 39 хувь нь Экспорт импорт, хил хорио цээрийн хяналтын газарт, 15 хувь нь […]

2019-06-26

Д.Ганцэцэгийн хүү БУСДЫГ халуун зүрхээр дулаацуулаа

Жүжигчин Д.Ганцэцэг, А.Ганчимэг нар “Хувьсал” дропакшнаас өрх тусгаарлан төд удалгүй “Аримун” хэмээх продакшн байгуулж хамгийн анхны киногоо үзэгчдийн хүртээл болгосон. Тус кинонд жүжигчин Д.Ганцэцэгийн бага хүү Буржаак хэмээх хүүгийн дүрийг тун ч чадварлаг бүтээсэн. Харин тэрбээр БНСУ-д киногоо толилуулж байх үедээ хандивын хайрцагт хандив цуглуулсан бөгөөд нийтдээ 3,5 сая вон буюу долоон сая гаруй төгрөг […]

2019-06-26

ФОТО: 31 жилийн дараа засварлагдсан НҮХЭН ГАРЦ нээгдлээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханы үүрэг болгосны дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Хүнсний 20-ын урд талын нүхэн гарцыг шинэчлэн засварлахаар болсон. Нүхэн гарцын засвар, шинэчлэлийн ажлыг Төр, хувийн хэвшлийн түншлэлээр дөрөвдүгээр сарын 25-наас зургаадугаар сарын 25-ны хооронд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, “Элит констракшн” ХХК хамтран […]

Гадаад иргэдийн дунд “БЭСРЭГ НААДАМ” зохион байгуулна

Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын Хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг угтан “MNB WORLD” суваг нийслэлийн Аялал жуулчлалын газартай хамтран “AIM, WRESTLE, RACE” бэсрэг наадмыг гадаадын иргэдийн дунд анх удаа зохион байгуулах гэж байна. Тус наадам нь эрийн гурван наадмын үүх түүх, ёс заншил, дэг жаягийг гадаадын иргэд, жуулчдад сурталчлан нүүдэлчин ард […]

Японы хойд нутгаар газар хөдөлж, 26 хүн бэртээд байна!

Японы хойд нутгаар 6,7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсны уршгаар гэмтэж бэртсэн хүний тоо сүүлийн мэдээгээр 26-д хүрээд байна. Газар хөдлөлтийн төв Ямагата мужийн эрэг Япон тэнгист 14 км-ийн гүнд байсан байна. Үндсэн газар хөдлөлтийн дараагаар 18 удаагийн чичиргээ, бага хүчтэй газар хөдлөлтүүд болсон тухай орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байна. Мөн гэмтэж бэртсэн хүмүүсийн ихэнх […]

АМТАТ ЖОР: Үхрийн гүзээний салат

Гүзээ нь инсулин, коллаген ихээр агуулдаг болохоор ази эмэгтэйчүүд эрт дээр үеэс энэ бүтээгдэхүүнийг эрүүл мэнд, гоо сайхнаа хадгалах нэгэн жор гэж үзсээр иржээ. Харин Монголчууд гүзээтэй шөлөөр настан буурлуудаа дайлж, тамир тэнхээг нь сэлбэдэг юм. Тэгвэл гүзээгээр хэрхэн амтат салат хийх аргаас хүргье. Орц: -Үхрийн гүзээ -Ногоон огурцы эсвэл дарсан огурцы -Лууван -Улаан сонгино […]