“COVID-19” халдварын 1169 тохиолдол бүртгэгдэж, таван хүн нас барав
Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 23 лабораторид хийсэн шинжилгээгээр 1169 хүнд халдвар илэрлээ. Шинээр илэрсэн тохиолдлын 1039 нь Улаанбаатар хотод, 129 нь орон нутагт, эмнэлгээс шалтгаалсан нэг халдвар бүртгэгджээ. Өнөөдрийн байдлаар, Монгол Улсын хэмжээнд “COVID-19” халдварын батлагдсан тохиолдол 25 364 болж байна. Сүүлийн 24 цагт 486 хүн эмнэлгээс гарснаар, нийт эдгэрсэн хүний тоо 13 346 […]