2021-04-20

Дуучин Б.Цог таалал төгслөө

“Жирийн монгол охин” “Агшин”, “Хүүхэд нас“, “Охин минь дээ”, “Бүсгүй минь” зэрэг сэтгэлд хоногшсон дуунуудын эзэн дуучин, хөгжимчин Б.Цог таалал төгсөж, Монголын урлагт нөхөж баршгүй том гарз тохиолоо. Тэрээр хорт хавдар өвчинтэй тэмцэж байсан ч хүнд өвчнөө дийлэлгүй ийн бурхны оронд заларлаа. Монголын урлагт өөрийн хөдөлмөр зүтгэлийн 30 жилийг зориулсан түүний уран бүтээлүүдэд ард түмэн […]

2021-04-20

АРХАНГАЙ.Эрдэнэмандал суманд тандалтын баг ажиллаад ирлээ

Эрдэнэмандал суманд тандалт судалгаа, хариу арга хэмжээний баг энэ сарын 5-18-ны хооронд ажиллаад иржээ. Ажиллах хугацаанд коронавируст халдварын батлагдсан 56 тохиолдлыг илрүүлж, тэдгээрийн ойрын хавьтлын 213 иргэнийг тандалт судалгаа хийн гэрийн ажиглалт болон тусгаарлан ажиглах байранд тусгаарлан, эрүүл мэндийн байдалд хяналт тавин ажиллаж байна. Эрдэнэмандал сумын ЭМТ-ийн шинэ байранд коронавирусний халдвар авсан иргэдийг тусгаарлан эмчлэх […]

2021-04-20

Гүүр, нүхэн гарцуудыг угааж, цэвэрлэв

“Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ нь гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн хугацаанд зам засвар, арчлалт, үйлчилгээний ажлуудыг үе шаттайгаар хийж байна. Тухайлбал, дөрөвдүгээр сарын 17-19-ний хооронд Сансарын нүхэн гарц болон 100 айл, Бөмбөгөр, 120 мянгат, 19-р хорооллын гүүрэн гарцуудын гадна, дотор шилэн фасад, тоноглолуудыг бүрэн угааж, цэвэрлэжээ. Цэвэрлэгээний ажилд нийт хоёр техник, […]

2021-04-20

МАН-ын Удирдах зөвлөлөөс мэдэгдэл гаргалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Монгол ардын намыг тараах тухай захирамж гаргасантай холбогдуулан тус намын Удирдах зөвлөлөөс дараах мэдэгдлийг хийлээ. Мэдэгдэлд Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийг зөрчиж, улс орон, ард түмний язгуур эрх ашиг, ардчилал, төрт ёсонд харшлах ноцтой үйлдэл гаргалаа. Ерөнхийлөгчийн өнөөдрийн захирамж нь Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Ерөнхийлөгчийн тухай, Улс төрийн […]

2021-04-20

Хэрлэн голын мөс цөмөрч, хоёр автомашин унав!

Нийслэлийн Багануур дүүргийн дөрөвдүгээр дүгээр хороо, Дивизийн гарам Хэрлэн голын мөс цөмөрч, хоёр автомашин цөмөрч оржээ. Энэ талаарх дуудлагыг дөрөвдүгээр сарын 19-ний 20:52 цагт хүлээн Онцгой байдлын албар хүлээн авсан байна. Улмаар Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид 13 км замыг туулан 23:00 цагт очиж Хэрлэн голд […]

2021-04-20

Сурагчдын дунд “Бидний баатар цагдаа” уран зургийн уралдаан зарлагдав

Монгол Улсад хууль зүйн алба үүсэн байгуулагдсаны 110, орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн хүрээнд Цагдаагийн ерөнхий газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Монголын Хүүхдийн Урлан Бүтээх Төв хамтран “БИДНИЙ БААТАР ЦАГДАА” уран зургийн уралдаан зарлаж байна. Зорилго: Монгол улсад хууль зүйн алба үүсэн байгуулагдсаны 110, орчин цагийн […]

2021-04-20

ГХ-ны сайд Б.Батцэцэг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкентэй утсаар ярив

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 2021 оны дөрөвдүгээр сарын 20-нд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкентэй утсаар ярив. Талууд Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагаа Стратегийн түншлэлийн хүрээнд идэвхтэй өргөжин хөгжиж байгааг санал нэгтэй тэмдэглэж, түүнийг улам гүнзгийрүүлэн бэхжүүлэхийн төлөө байгаагаа нотлон илэрхийлэв. Сайд Б.Батцэцэг хоёр орны харилцаанд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлж, АНУ-ын Засаг захиргааны зүгээс хоёр […]

2021-04-20

Автобуснуудад угаалга, цэвэрлэгээ, халдваргүйтгэл хийв

Нийтийн тээврийн 98 чиглэлд 19 аж ахуйн нэгжийн 739 автобус үйлчилгээнд явж байна. Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагууд өглөө тээвэрлэлт эхлэхээс өмнө болон орой тээвэрлэлт зогссоны дараа бааз дээрээ автобуснуудад гадна, дотор угаалга, цэвэрлэгээ, халдваргүйтгэл хийж байгаа юм. Мөн үйлчилгээний цонхтой цагаар буюу 10:00-12:00, 15:00-17:00 цагуудад чиглэл бүрийн эцсийн зогсоолууд дээр халдваргүйтгэлийг […]

БНСУ-аас Монгол Улсад суугаа Соёлын элчийг хүлээн авлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар /2021-04-20/ БНСУ-аас Монгол Улсад суугаа Соёлын элч Ким Гуан Шин, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр болон албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар БНСУ-ын дэвшилтэт тоног төхөөрөмжөөр Улаанбаатар хотын ус хангамжийн шугам сүлжээг цэвэрлэх, зэвийг арилгах төслийг нэвтрүүлэх талаар ярилцсан юм. Тодруулбал, 2018 […]

2021-04-20

Дэлхийд коронавирусний халдвараар нас барсан хүний тоо 3 саяыг даваад байна

Дэлхийн хэмжээнд коронавирусний халдварын уршгаар нас барсан хүний тоо гурван саяыг давсныг Жон Хопкинскийн их сургуулийн статистик мэдээлэл гэрчилж байна. АНУ-д нас баралт хамгийн их бүртгэгдсэн бол Бразил энэ үзүүлэлтээр жагсаалтын хоёрдугаарт бичигдэж байна. Тус улсад нас барсан хүмүүсийг оршуулах цогцолборуудыг шинээр байгуулж байна. Энэтхэг улсад хоногт хамгийн их буюу 273 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэн […]