2021-03-23

Б.Одсүрэн: Хотын авто замыг хөгжүүлэх мастер төлөвлөгөө боловсруулаад дуусаж байна

UBS телевизийн “Өглөөний мэнд Улаанбаатар” нэвтрүүлэгт Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн оролцож, “Хотын түгжрэл ба нийтийн тээвэр” сэдвийн хүрээнд ярилцсанаас хүргэж байна. -Коронавирусийн үед авто замын хөдөлгөөний ачаалал буурсан гэж бодож байна. Ер нь ямар байгаа вэ? -Ковидын үед олон байгууллага ажиллаагүй. Томоохон худалдааны төв цагийн зохицуулалтад орж, сургууль, цэцэрлэг зэрэг олон […]

2021-03-23

50 настай эр “ЗҮС”-ээ хувирган дагагчдынхаа тоог өсгөжээ

Тэрбээр богино хугацаанд 24 мянган гаран дагагчтай болж Япончууд дунд алдарших болсон байна. Охин хөөрхөн зургуудаа олон нийтэд хуваалцахын хажуугаар ямарваа нэг байдлаар үргэлж мотоцикл оруулан зургуудаа авдаг гэнэ. Гэтэл үзэсгэлэнтэй төрхөөрөө олон мянган хүний сэтгэлийг булаагаад байсан эмэгтэйн жинхэнэ дүр толины тусгалаар камерын нэг буланд гарч ирсэн тул хүмүүст эргэлзээ үүсгэсэн аж. Тэгвэл камерын […]

2021-03-23

СТА, Д.Баттөмөр Даунтай иргэдийн асуудлаар “ТРИО” нэртэй кино бүтээв

Нийгэмд даунтай хүнээс дөлдөг, хэт өрөвдөх, эсвэл ялгаварлан гадуурхдаг хандлага манай нийгмээс арилаагүй хэвээр л байгаа. Уг уран бүтээлийг СТА, жүжигчин Д.Баттөмөр найруулж, “ТРИО” нэртэйгээр дэлгэхэд бэлэн болжээ. Тус уран бүтээлд Монголын дауны холбооны гишүүн, 130-р сургуулийн тэгш хамруулах ангийн сурагч Т.Тэлмүүн тогложээ. Энэхүү уран бүтээл нь даунтай хүүхэд анх удаа тоглож буй, мөн даунтай […]

2021-03-23

БАЯН-ӨЛГИЙ. Театрын хамт олон “ЦАХИМ” тоглолт хийлээ

Баян-Өлгий аймгийн Хөгжимт драмын хамт олон Наурызын баярыг тохиолдуулан энэ сарын 22-нд онлайн тоглолт хийлээ. Тоглолтоор казахын ард түмний зан заншил, уламжлалыг харуулсан богино хэмжээний жүжиг тавьж, дуучид ардын болон зохиолын дууны дээжээс өргөн барилаа. Казах үндэсний найрал хөгжим Урлагийн гавьят зүтгэлтэн Б.Шаравын “Сэрсэн тал”, ардын хөгжмийн аяуудыг тоглож, бүжигчид өөрсдийн уран бүтээлүүдээ танилцууллаа. Улс […]

2021-03-23

Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, А.Адъяасүрэн нар Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Хамтын тэтгэврийн тухай хуулийн гол үзэл санаа нь олон жил хамт амьдарсан гэр бүлийн гишүүдийн нэг нь нас барсан тохиолдолд тэтгэвэр нь тодорхой хувь хэмжээгээр, үлдсэн гэр бүлийн гишүүний амьдрах хугацаанд нь өвлөгдөх явдал юм. Гэхдээ тодорхой шалгуур […]

2021-03-23

УИХ-ын Байнгын хорооны гишүүд Үндэсний статистикийн хороонд ажиллалаа

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар, байнгын хорооны гишүүн М.Оюунчимэг, Б.Баттөмөр, Ц.Цэрэнпунцаг, Х.Булгантуяа, Х.Болорчулуун нар (2021.03.22) Үндэсний статистикийн хороонд ажиллалаа. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөд нийцүүлэн хууль тогтоомжуудыг өөрчлөн шинэчилж байгаа. Энэ хүрээнд Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийг шинэчлэн баталсан. Монгол Улсын хөгжлийг урт хугацаанд тогтвортой төлөвлөж, бодлогын баримт бичгүүдэд бодитоор тусгахад […]

2021-03-23

Дараах хүмүүс вакцин хийлгэхгүй байхыг ЗӨВЛӨВ

Дараах шинж тэмдэгтэй хүмүүс коронавирусийн эсрэг вакцин хийлгэхгүй байхыг мэргэжилтнүүд зөвлөж байна. Вакцины найрлагад орсон бодист харшил өгч байсан Жирэмсэн хүн Өмнө нь ямар нэгэн вакцин хийлгээд харшлын хэлбэрийн урвал үзүүлж байсан түүхтэй (Анафилаксийн шок) Унаж татах өвчтэй Цочмог халдварт өвчтэй Архаг өвчний хүнд хэлбэртэй Хорт хавдартай Мэдрэлийн үрэвслийн хам шинжийн үед Дархлааны олдмол хомсдолтой […]

2021-03-23

Швед залуу 2000 орчим гудамжны нохдыг сайн дураараа АСАРЧ байна

Швед Улсын иргэн Майкл Ж.Бейнси гэгч нь тогооч мэргэжилтэй бөгөөд хайхрах эзэнгүй гудамжны нохдыг сайн дураараа асардаг ажээ. Тэрбээр Тайланд улсад нүүж ирээд удалгүй байх үеэр “Нохдыг аврагч залуу” нэртэй амьтны асрах газар байгуулсан байна. Майкл Ж.Бейнси одоогоор 2000 гаруй гудамжны нохой, муурыг асрах газартаа байлган халамжилж байна. 10 жилийн өмнөөс гудамжны амьтдыг хувиараа асарч, […]

2021-03-23

Вакцины хоёр тун хийлгэсэн ч АМНЫ ХААЛТ зүү, ЗАЙ БАРЬ!

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт коронавирусийн эсрэг вакцинтай холбоотой иргэдээс түгээмэл ирж байгаа асуултад хариулжээ.  -Вакцин хийлгэх хүртлээ өөрийгөө халдвар авахаас яаж сэргийлэх вэ? -Амны хаалт зөв зүүх, хүн хоорондын зай барих, агааржуулалт муутай орчинд байхаас зайлсхийх, гараа тогтмол угаах хэрэгтэй. -Ажлын шаардлагаар заавал вакцин хийлгэх ёстой юу? -Ажил хийдэг хүн болгоныг вакцин хийлгэхийг […]

2021-03-23

ЭМЯ: 206 хүнээс коронавирус илэрч, Улаанбаатар хот бүхэлдээ ГОЛОМТ болсон

Өчигдөр 12,326 хүний сорьцод шинжилгээ хийхэд 206 хүнээс коронавируст илэрлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 5,392 боллоо. Мөн хугацаанд 152 хүн эдгэрч эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 3,758 болов. Энэ нь нийт бүртгэгдсэн тохиолдлын 69.7 хувийг эзэлж байгаа юм. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 1,419 хүн эмчилгээнд байна. Эмчилгээнд байгаа хүмүүсийн […]