2021-03-22

ХӨСҮТ-ийн захиралд Л.Баттөр томилогдлоо

Эрүүл мэндийн сайдын тушаалаар Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирлаар Анагаах ухааны доктор, дэд профессор Л.Баттөрийг томиллоо. Тэрээр 2016-2020 онд Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн захирлаар ажиллаж байсан бөгөөд 2020 оноос өнөөг хүртэл Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн эмнэлэг хариуцсан дэд захирлаар ажиллаж байсан юм.

2021-03-22

НӨАТ: 1.5 сая төгрөгийн 16 АЗТАН тодорлоо

Өчигдөр буюу 2021 оны гуравдугаар сарын 21-ний өдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол журмын дагуу явагдлаа. Энэ удаагийн тохиролд 2021 оны хоёрдугаар сарын 01-нээс 28-ны өдрийн хооронд худалдан авалт хийж, цахим татварын системд бүртгүүлсэн 23,770,232 баримт хамрагдсанаас: 3 сая төгрөгийн 1 1,5 сая төгрөгийн 16 500 мянган төгрөгийн 217 100 мянган төгрөгийн 2142 30 мянган төгрөгийн […]

2021-03-22

16 аймгаас 80 хүний бүрэлдэхүүнтэй баг Улаанбаатарт ирж ажиллана

Улаанбаатар хотод үүссэн “Ковид-19” халдварын нөхцөл байдалд үндэслэн ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны багийг өргөжүүлэх зорилгоор 16 аймгаас нийт 80 хүний бүрэлдэхүүнтэй эмч, эмнэлгийн ажилчдыг дайчлан ажиллуулахаар болжээ. Аймаг бүрээс ирсэн баг тус бүрт эмнэлгийн тархвар судлаач, сувилагч, жолооч, лабораторийн мэргэжилтэн багтсан байна. Ингэснээр батлагдсан тохиолдлыг эрт илрүүлэх, хавьтлыг тогтоох, эрэмбэлэх, тусгаарлах түргэвчилсэн шинжилгээнд хамруулах ажлыг өргөжүүлэх […]

2021-03-22

НАУРЫЗ буюу НАРНЫ БАЯР хэмээхийн учир

Өнөөдөр Казах ард түмний үндэсний Наурыз баяр тохиож байна. Монгол түмний нэгээхэн хэсэг казах үндэстэн Наурызын баяр энэ сарын 22, 23-ны өдрүүдэд тохиож байна. Наурыз буюу Нарны баяр нь өдөр, шөнө тэнцдэг өдөр тохиодгоороо онцлогтой юм. НАУРЫЗ буюу НАРНЫ БАЯР хэмээхийн учир Хаврын урь орж, байгаль дэлхий сэргэн, усны шувууд ирж, мал төллөн, амьтай бүхэн […]

2021-03-22

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өвчин ирнэ

Өнөөдөр аргын тооллын 2021 оны гуравдугаар сарын 22. Даваа гараг. Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Хаврын тэргүүн цагаагчин туулай сарын шинийн 9. Сумъяа гараг. хэрцгий охин одтой, найман цагаан мэнгэтэй шарагчих могой өдөр. Барилдлага: Рашаан Шүтэн барилдлага: Төрөхүй Суудал: Шороо Өдрийн наран 6 цаг 51 минутад мандан, 19 цаг 06 […]

2021-03-22

Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна. 2021 оны 03 дугаар сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтайн уулсаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс […]

2021-03-21

АМТАТ ЖОР: Тахианы махан алаг хуурга бэлтгээрэй

Урин дулаан цаг хаяанд ирж, амралт чөлөөт цаг аа агаар салхинд өнгөрүүлэх хүмүүс нэмэгдэж байна. Иймээс салхинд гарахдаа амтат хоол бэлтгээд гарааарай.  ОРЦ: Тахианы мах Сонгино Сармис грилл амтлагч Кетчуп Соу соус Төмс Лууван Олив тос давс ХИЙХ АРГА: -Тахианы мах аа сайтар гэсгээгээд сонгино, сармис, соу соус, грилл амтлагч 2 амны халбага, кетчуп, давсын […]

2021-03-20

АМТАТ ЖОР: Босс Бургер хэрхэн хийх вэ?

Амралтын өдрөөр хүүхдүүддээ амтат БОСС БУРГЕР хийж өгөхөөр зэхэж байна уу. Тэгвэл хялбархан жор оос хүргэж байна.  ОРЦ: Машиндсан мах Гурил Сонгино Сармис Гурил Майонез кетчуп Горчиск ХИЙХ АРГА: Эхлээд мах аа машиндаж бэлтгэнэ. Дараа нь  сонгино, сармис, атга гурил хийж махтайгаа базаж амтлан шарна. Хэсэг хугацаанд амраагаад гарынхаа алганд хэлбэр оруулаад шаргал болтол шарна. […]

2021-03-19

“Токио-2020” наадмын ширээний теннисийн төрөлд ХОЁР эрх авлаа

Токиогийн олимпын эрхийн тэмцээний Зүүн өмнөд Азийн хэсэгт оролцсон 12 улсаас Монгол Улсын шигшээ багин тамирчин Спортын мастер Б.Болор-Эрдэнэ, ОУХМ Э.Лхагвасүрэн нар амжилттай тоглож “Токио 2020” олимпын наадамд өрсөлдөх эрх авсан байна. Катар улсын Доха хотод Дэлхийн ширээний теннисний холбоо /МШТХ/-ноос зохион байгуулж буй олимпын эрх олгох сүүлийн тэмцээнд 50 гаруй улсын шилдэг тамирчид бүсчилэн […]

2021-03-19

ХОВД. Одоогоор “Ковид-19”-ын халдвар илрээгүй байна!

Улаанбаатар хотоос Баян-Өлгий, Ховд аймагт томилолтоор ажилласан 2 иргэний нэг нь “Ковид-19”-ийн халдвар авсан болох нь шинжилгээгээр батлагдаад байна. Эдгээр иргэд нь Улаанбаатар хотоос ирэхдээ Ховд аймгаар дайран өнгөрч шууд Баян-Өлгий аймагт очиж ажилласан. Харин буцах замдаа буюу энэ сарын 14-ний өдөр манай аймгийн БОЭТ-д ажиллаж тоног төхөөрөмж угсарсан байна. Энд 5 цагийн хугацаатай ажиллаад […]