2020-04-20

Иргэн бүр “АМНЫ ХААЛТ”-ыг тогтмол зүүцгээе!

Өвөрхангай аймгийн хэмжээнд COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр бэлтгэсэн сэрэмжлүүлэгийг иргэд олон нийтэд хүргэх зорилгоор Цагдаагийн газар, Онцгой байдлын газрын албаны тусгай зориулалтын дуут болон гэрэл дохиотой автомашины чанга яригчаар хүнс, бараан зах, гудамж, зам талбай, гэр хорооллоор явж сэрэмжлүүлэгийг хүргэж байна. Энэхүү үйл ажиллагаанд сайн дурын иргэд буюу олон нийтийн эргүүл, хүүхэд хамгаалагч нарыг […]

2020-04-20

Нэгдүгээр улирлын НӨАТ-ын урамшууллыг олгож эхэллээ

Энэ оны эхний улирлын НӨАТ-ын урамшууллыг иргэдийн данс руу шилжүүлж эхэллээ. НӨАТ-ын урамшууллыг жилийн эцэст нэг удаа олгодог байсан бол энэ оноос эхлэн жилд дөрвөн удаа олгох болсон юм. ~Нэгдүгээр улирлын НӨАТ-ын урамшууллыг олгож эхэллээ~ Энэ сарын 8-ны 23:59:59 цагаас хойш бүртгүүлсэн, эхний гурван сарын дотор хийсэн худалдан авалтын баримтуудыг урамшуулалд хамруулаагүй байна..

Монгол бүсгүйн туурвисан ном “AMAZON” сайтын бестселлер боллоо

АНУ-д 19 насандаа очиж сурч ажиллаж буй Билли Түвшинбаяр гэдэг энэ бүсгүй өөрийнхөө амьдралаар “Almost American” буюу “Бараг л Америк” / монгол охины Америк түүх” гэсэн ном бичиж улмаар 2020.4.13-нд нээлтээ хийжээ. Америкт коронагийн өвчлөл ид үедээ байгаа энэ хүндхэн үед монгол бүсгүйн бичсэн ном “amazon”-ы бестселлерт тэргүүлж байгаа нь гайхалтай сайхан мэдээ юм. Зохиогч […]

2020-04-20

Энэтхэгт “КОВИД-19”-ын халдвартай хүний тоо 15000 давжээ

Энэтхэгт коронавирусээр халдварласан хүний тоо нэг өдрийн дотор 1300-гаар нэмэгдэж, нийт тохиолдлын тоо 15712-д хүрсэн тухай тус улсын Эрүүл мэнд, гэр бүлийн сайн сайхан байдлын аж байдлын яам мэдэгджээ. Халдвар авсан 12974 хүн эмчилгээ хийлгэж байгаа бол 2230 хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ. Халдварын улмаас тус улсад 507 хүн нас баржээ. Халдвар илэрсэн тохиолдлуудын тал гаруй […]

2020-04-20

ЗУРХАЙ: Сэвлэг үргээх буюу үс засуулахад тохиромжгүй

Өнөөдөр аргын тооллын 2020 оны дөрөвдүгээр сарын 20. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хотолыг баригч” хэмээх Шороон хулгана жилийн Хаврын дунд шарагчин Туулай сарын Билгийн тооллын 28. Сумъяа гараг. Могойг хүлэгч одтой, хоёр хар мэнгэтэй харагчин могой өдөр. Барилдлага: Рашаан Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй Суудал: Шороо Наран 5 цаг 53 минутад мандан, 19 цаг […]

2020-04-17

Гэрийн ажиглалт, тусгаарлалтад хяналт тавих ажлыг эрчимжүүлнэ

Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтны ээлжит шуурхай /цахим/ хурал өнөөдөр боллоо. Энэ удаагийн хурлаар НЭМГ-аас авч хэрэгжүүлж буй томоохон ажлууд, эрүүл мэндийн статистик үзүүлэлт, “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн явц болон анхаарах асуудлуудыг холбогдох хэлтсийн зүгээс танилцуулсан юм. Мөн коронавируст “COVID-19” халдварын нөхцөл байдлын мэдээлэл, нийслэлийн хэмжээнд гэрийн тусгаарлалтад байгаа иргэдэд тавих хяналт, […]

2020-04-17

ХЭҮК-ын дарга Ж.Бямбадоржийг хүсэлтээр нь үүрэгт ажлаас нь чөлөөлөв

УИХ-ын 2020 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2020.04.17) үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Хүний эрхийн Үндэсний Комиссын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлаар үргэлжлэв. Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадоржийн хүсэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар танилцуулав. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3, 15.1.4-т заасныг үндэслэн Хүний эрхийн Үндэсний […]

2020-04-17

УИХ-ын гишүүн Б.Батзориг албан тушаалаасаа чөлөөлөгдлөө

УИХ-ын үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Б.Батзориг гишүүнийг өөрийнх нь хүсэлтээр УИХ-ын гишүүнээс чөлөөлөх эсэх асуудлаар тооллогын комисс гаргаж, нууц санал хураалт явуулав. ~УИХ-ын гишүүн Б.Батзориг албан тушаалаасаа чөлөөлөгдлөө~ Нууц санал хураалтад оролцсон нийт 47 гишүүний 27 нь дэмжсэнээр Б.Батзоригийг гишүүнээс нь чөлөөллөө.  Ийнхүү 65 гишүүнээс бүрдсэн МАН-ын олонхын бүлэг бүрэн эрхийн хугацаандаа гурав […]

2020-04-17

Амралтын газар, аялал жуулчлалын бааз, саун, буудал, бялдаржуулах төвүүд нээгдлээ

Дэлхийн олон улсад тархаж байгаа коронавирусын халдвараас урьчилсан сэргийлэх зорилгоор Нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж 2020 оны 04 сарын 30-ны өдрийг хүртэл нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа бүх төрлийн баар, караоке, амралт сувиллын газар, бялдаржуулах төв, сауны үйл ажиллагааг түр зогсоосон. Тэгвэл өчигдөр /2020.04.16/ Монгол Улсын Засгийн газраас нийслэлд ирүүлсэн амралтын газар, фитнесс заал, […]

2020-04-17

Аюулт үзэгдэл, ослын тоо 41,4 хувиар буурсан байна

Он гарсаар нийслэлийн хэмжээнд нэгдүгээр улирлын байдлаар нийт 516 удаагийн аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын дуудлага бүртгэгдсэн байна. Эдгээр дуудлагын 465 буюу 90,1 хувийг ахуйн гал түймэр, 51 буюу 9,9 хувийг ахуйн болон техникийн холбогдолтой ослын дуудлага эзэлжээ. Нийт дуудлагын тоог өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 41,4 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Нийслэлийн хүрээний анги, байгууллагын […]