2021-04-13

Нийтийн тээврийн үйлчилгээний талаарх санал, гомдлыг 7004-4040 утсаар авч байна

    Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед нийтийн тээвэр хэрхэн үйлчилгээ үзүүлж байгаа талаар Нийтийн тээврийн үйлчилгээний газрын Хяналт, шалгалтын хэлтсийн дарга З.Цэвээндоржоос тодрууллаа. -Нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа автобусны тоог нэмсэн. Нөхцөл байдал ямар байна вэ? -Өнгөрсөн бямба гарагаас буюу бүх нийтийн бэлэн байдалд шилжсэнээс хойш үйл ажиллагаагаа явуулах […]

2021-04-13

Ариутгал, халдваргүйжүүлэлт үргэлжилж байна

Баянзүрх дүүрэгт ариутгал, халдваргүйтгэл үргэлжилсээр байна. Иргэдийн хамгийн их үйлчлүүлдэг, хөдөлгөөнд оролцдог газруудад ариутгал, халдваргүйтгэл хийж байна. Иргэн та “Улаан түвшинд” шилжсэнтэй холбогдуулан ОНЦЫН шаардлагагүй бол гэртээ байж, зайлшгүй гарах шаардлагатай үед халдвар хамгааллын дэглэмээ чанд сахиж мөрдөөрэй.

2021-04-13

Эрүүл мэндийн салбарын ажилчид хувийн унаагаар зорчино

Нийслэлийн Засаг даргын “Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” захирамж гарсан. Захирамжаар дөрөвдүгээр сарын 10-ны 06:00 цагаас дөрөвдүгээр сарын 25-ны 00:00 цаг хүртэл хязгаарлалт тогтоохгүй төрийн байгууллага, хуулийн этгээдийн ажилтан, алба хаагчдын 10 хүртэл хувийг тэгш, сондгой тоогоор төгссөн автомашины дугаараар хөдөлгөөнд оролцуулахаар шийдвэрлэсэн. Тэгвэл хатуу […]

2021-04-13

ХЭНТИЙ. “Дэлүүн болдог” нисэх буудлын бүтээн байгуулалт эхэллээ

Хэнтий аймгийн Дадал сум дахь “Дэлүүн болдог” шинэ нисэх буудлыг барих бүтээн байгуулалтын ажил дөрөвдүгээр сарын 9-нөөс эхэллээ. Хэнтий аймгийг аялал жуулчлалын бүс болгох төр засгийн бодлого шийдвэрт үндэслэн ИНЕГ 2016 оноос Дадалын нисэх буудлыг шинэчилэн барих төлөвлөлтийг хийж ирсэн.  Энэ төлөвлөлт Их Эзэн Чингис хааны түүхт аялал жуулчлалын үндэсний парк байгуулах ажилтай уялдаж улсын […]

2021-04-13

Сум, дүүргийн сонгуулийн хороодыг байгууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасны дагуу Аймаг нийслэлийн сонгуулийн хороод санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө буюу 4 дүгээр сарын 10-ны өдрөөс өмнө сум, дүүргийн сонгуулийн хороодыг байгууллаа. Иймд сургалтын бүртгэл, сорилтой холбоотой дараах мэдээллийг та бүхэнд хүргэж байна. Сум, дүүргийн сонгуулийн хороонд ажиллах ажилтны сургалтын […]

2021-04-13

Гэрч, хохирогчийг хамгаалах хэлтэс “Чатбот” үйлчилгээг ашиглаж байна

Гэрч, хохирогчийг хамгаалах хэлтэс нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч, хохирогчийн амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан, заналхийлсэн, өгсөн мэдүүлэгт нөлөөлсөн, нөлөөлж болзошгүй тохиолдолд гэрч, хохирогчийн хүсэлт мөрдөгч, прокурор, шүүгчийн шийдвэрээр хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлдэг. Иргэд амь нас, эрүүл мэндээ хамгаалуулах хүсэлтийг хэрхэн гаргах болон гэрч, хохирогчийг хамгаалах үйл ажиллагааны талаарх анхан шатны […]

2021-04-13

Ачаалал их байгаа учир автобусны тоог ХОЁР дахин нэмэгдүүлэв

Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн нийтийн тээврийн үйлчилгээний нөхцөл байдалтай танилцав. Улаанбаатар хотын хэмжээнд 870 гаруй автобусны буудал байдаг. Тэдгээрээс Таван шар, Саппоро, Офицеруудын ордон, Багшийн дээд, 21-р хороолол зэрэг 10 гаруй автобусны буудал хөл хөдөлгөөн ихтэй, хамгийн өндөр ачаалалтай байдаг аж. Учир нь эдгээр буудлаас иргэд хамгийн их дамжин суудаг. Иймээс […]

2021-04-13

Албан хаагчид иргэдтэй харилцахдаа, ёс зүйтэй байхыг анхааруулав

Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын хүрээнд үүрэг гүйцэтгэж буй цагдаагийн болон бусад албан хаагчид иргэдтэй харилцахдаа ёс зүйтэй байж, зөвлөн туслах үйлчилгээг сайтар үзүүлж ажиллах ёстой гэлээ. Мөн сургууль цэцэрлэгийн гадна талбай, ногоон байгууламжид бага насны хүүхдүүдийг агаар салхинд гаргаж, дархлааг дэмжих, идэвхтэй хөдөлгөөнтэй байх бололцоог бүрдүүлж, хэрэгжилтийг хангаж ажиллах […]

2021-04-13

Хонь, гахай жилтнээ эерэг САЙН хэмээжээ

Өнөөдөр аргын тооллын 2021 оны дөрөвдүгээр сарын 13. Мягмар гараг. Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Хаврын адаг хар луу сарын шинийн нэгэн. Ангараг гараг. Гос хүүхэн одтой, дөрвөн ногоон мэнгэтэй, цагаагчин туулай өдөр. Барилдлага: Арвидах Шүтэн барилдлага: Нэр өнгө Суудал: Хий Өдрийн наран 6 цаг 07 минутад мандан, 19 цаг […]

2021-04-13

Монгол улс өнгөрсөн онд 40 орчим мянган тонн МАХ экспортолжээ

Гаалийн ерөнхий газрын гадаад худалдааны бараа эргэлтийн мэдээгээр манай улс 2020 онд 40 орчим мянган тонн мах экспортолсон байна. Үүнийг ястай, түүхий маханд шилжүүлбэл 64 мянган тонныг экспортолсон үзүүлэлт юм. ~Монгол улс өнгөрсөн онд 40 орчим мянган тонн МАХ экспортолжээ~ Харин он гарснаас хойш буюу 2021 оны эхний 3 сарын байдлаар нийт 11 мянган тонн […]