Шакираг дуу хулгайлсан хэрэгт буруутгасан ч амжилт олсонгүй

1181
duuchin-Shakira
Шакираг дуу хулгайлсан хэрэгт буруутган шүүхэд дуудсан ч, амжилт олсонгүй

Өдгөө 42 насны босгыг алхсан хэдий ч гайхалтай бие авч явдаг супер од Шакира бусдын оюуны бүтээлийг хуулбарлан хулгайлсан хэмээн сэжиглэгдэж Мадрид хотын шүүхэд дуудагдсан байна.

Шакира 2016 онд Карлос Вивестэй хамтран “La Bicicleta” гэх дуу гаргаж юутүбт 1.2 тэрбум удаа хүмүүс үзчихээд байгаа аж. Тэгвэл Кубын уран бүтээлч Ливан Кастельяно Вальдес энэ дууны аяыг 22 жилийн өмнө бүтээсэн “Yo te quiero tanto” хэмээх дуунаас нь хулгайлсан гэж гомдол гаргасан юм байна.

Шакира хэний ч дууны аяыг хулгайлаагүй гэдгээ мэдэгдээд, хоёр дууны аяын зөрүүг шүүгчдэд мэдрүүлэн тайлбарлахын тулд шүүхийн танхимд аялж дуулж үзүүлжээ. Шүүгчид Шакирагийн тайлбар болон дууг сонссоны дараагаар буруугүй гэж үзсэн байна.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу