Амттаны дээд ТИРАМИСҮ хийх үү…

Амттаны дээд ТИРАМИСҮ хийх үү...

       Тирамисү бол амттаны дээд амттан юм. Тэгвэл үүнийг л идэх гэж bakery рүү зүглэлгүй, хүссэн цагтаа өөрийн гараар хийж идэх боломжийг олгож байна.

Хийх аргачлал нь тун энгийн учир хөргөгчиндөө хэдэн орцыг нь аваад хадгалчихад л хангалттай. Ингээд өөрийн гараар тирамисү хийж, энэ тансаг сайхан бялууны амтанд бусдыг уруу татацгаая!

Бэлтгэх хугацаа: 30 минут
Порц: 9 хүн

  • ОРЦ:
  • 6 ш өндөгний шар
  • 1 аяга элсэн чихэр
  • ¼ аяга маскарпон бяслаг
  • ¾ аяга бялууны крем
  • 350 гр жигнэмэг
  • 1 аяга хүйтэн эспрессо кофе
  • ½ аяга кофены ликёр
  • 1 ц/х нунтаг какоа

Хийх арга:

1. Томхон саванд дунд зэргийн ус хийгээд бага гал дээр халаана. Халж буй савтай усан дээрээ жижиг төмөр сав тавиад үүндээ өндөгний шар болон элсэн чихрээ хийгээд 10 минут хэртэй хутгана.

2. Гал дээрээс зуурмагаа аваад гар холигчоор өтгөрч, шаргалттал нь хутгана.

3. Хутгаж байх зуураа маскарпон бяслагаа бага багаар хийн хооронд нь уустал гар холигчоор холино.

4. Кремээ зуурмагтайгаа нийлүүлэн сайтар холино.

5. Бэлэн болсон кремээ хоёр хэсэгт хуваана.

6. Кофены ликёртойгоо хүйтэн эспрессогоо холино. Жигнэмэгүүдээ нэг бүрчлэн уг уусмалдаа дүрээд авна.

7. Бялууны хэвнийхээ доод хэсэгт жигнэмэгүүдээ нэг эгнээ дэвсэнэ.

8. Жигнэмэг дээрээ хоёр хуваасан кремнийхээ нэг хэсгийг тараан түрхэнэ.

9. Үүн дээрээ дахин нэг эгнээ кофены уусмалд дүрсэн жигнэмгээ тавиад дээр нь үлдсэн хэсэг маскарпон кремээ түрхэнэ.

10. Бэлэн болсон тирамисү бялуугаа 4 цаг гаруй хөргөгчинд байлгана. Ингээд үүн дээрээ нунтаг какоагоо тарааж цацаж өгөөд л өөрийн гараар хийсэн тирамисүг амтлахад бэлэн боллоо.

TAGS: