Дөрөвдүгээр сарын 14-ний өдөр буюу өнгөрсөн Ням гарагийн 17.00 цагийн орчимд товчооны замд “North Benz” маркийн автомашин нь Зам тээвэр хөгжлийн төвийн харьяа Рашаантын төлбөр хураадаг постын дээврийг мөргөсөн осол гарсан юм.
Уг ослыг Сонгино хайрхан дүүрэг дэх замын цагдаагийн хэлтэс шалгаж байгаа аж. Энэ талаар холбогдох албаны хүмүүсээс тодруулахад “61-ийн гарам буюу төлбөр хураадаг пост нь өндрийн заалттай. Тэгтэл үүнийг харахгүй санаатай эсвэл санамсаргүйгээр мөргөсөн байгаа юм. Ер нь бол том оврын ачаатай машинууд нь хот дотор тодорхой заасан маршрутаар явах боломжтой байдаг. Харин өндрийн хязгаарлалттай замаар явахыг хориглосон. Тухайлбал Энхтайвны гүүрний доод зам, Нарны зам, Яармагийн гүүр гэх мэт өндрийн хязгаарлалттай замаар явах боломжгүй. Тэгэхээр тухайн жолооч нь тойрч явж болох байсан гэсэн үг” гэлээ.
Иймд зөрчил гаргасан “North Benz” маркийн автомашины жолооч төлбөрийг барагдуулахаар болжээ.