Английн дөрөв Европын тавцанд туллаа

Хөлбөмбөгийн түүхэнд Английн багууд ийм амжилт үзүүлж байсан түүх байхгүй. Сүүлийн арван жил Испанийн багуудын ноёрхол Европт зонхилж байсан бол өдгөө Английн багуудын ээлж эхэлжээ.

Өнгөрсөн шөнө Европ лигийн шөвгийн дөрвийн тоглолт дуусаж “Чэлси” болон “Арсенал” багууд цомын төлөө тоглохоор үлдсэн юм. Хоёр баг хоорондоо анх удаа Европын цомын төлөө тоглох гэж буй нь энэ билээ. Хоёр багийн тоглолт тавдугаар сарын 30-ны шөнө болно.

Харин Аваргуудын лигийн цомыг “Ливерпуль” болон “Тоттенхэм” багууд хэн нь авахаа зургадугаар сарын 1-ний шөнө шийдэх болно. “Ливерпуль” энэ цомыг зургаа дахь удаагаа хүртэх эсэхээ шийдэх бол “Тоттенхэм”-д энэ цом анхных нь болж болох юм.