БОАЖЯ-аас харьяа газруудынхаа автомашинуудад парк шинэчлэл хийлээ

Tserenbat-said
БОАЖЯ-аас харьяа газруудынхаа автомашинуудад  парк шинэчлэл хийлээ

БОАЖЯ-наас Цаг уур орчны шинжилгээний газар, 21 аймгийн Цаг уур, орчны шинжилгээний төв, алслагдсан аймгуудын тусгай хамгаалалттай газрын захиргаа, ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эрүүгийн гэмт хэргийг мөрдөн шалгах хэлтэст “Mitsubishi L200” загварын автомашинуудыг парк шинэчлэлийн хүрээнд олголоо.

БОАЖЯ-ны харьяа газруудын автомашиныг шинэчлэх үйл ажиллагаанд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, Цаг уур орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшин яамны холбогдох албан тушаалтнууд оролцож, 21 аймгаас хүрэлцэн ирсэн ЦУОШТ-ийн хамт олон, ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эрүүгийн гэмт хэргийг мөрдөн шалгах хэлтсийн хамт олон, Тусгай хамгаалалттай газрын захиргаадын дарга нарт шинэ автомашиныг нь гардуулсан юм.

Алслагдсан аймгуудаас энэ удаа Говийн бага ДЦГ-ын хамгаалалтын захиргаа, Нөмрөгийн ДЦГ-ын хамгаалалтын захиргаа, Их газрын чулууны БЦГ-ын хамгаалалтын захиргаа, Дарьгангын БЦГ-ын хамгаалалтын захиргаа, Их Богдын БЦГ-ын хамгаалалтын захиргаа, Хан Хөхий нурууны УТХГ-уудын хамгаалалтын захиргааны хамт олон шинэ машин хүлээж авсан юм.