Монголын тамирчид “Байкал-Опен”-оос 23 медальтай ирэв

Монголын тамирчид “Байкал-Опен”-оос 23 медальтай ирэв

Буриадын Ерөнхийлөгчийн цом буюу “Baikal Open” олон улсын тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд ОХУ-ын Буриадын Улаан-Үд хотын спорт цогцолборт болж өнгөрлөө. 24 дэх удаагийн тэмцээнд ОХУ, Монгол, Доминикан, БНСУ, Унгар, Казахстан, Тажикистан, Украин, Беларусь,

Турк, Кыргызстан, Азербайжан, БНХАУ гэсэн 13 орны 257 (эрэгтэй 185 эмэгтэй 74) тамирчин эрэгтэйчүүдийн 10, эмэгтэйчүүдийн зургаан жинд өрсөлдөв. Манай улсаас тус 100-аад тамирчин Улаан-Үдийн дэвжээнд зодоглосноос таван алт, долоон мөнгө, 11 хүрэл, нийт 23 медаль хүртсэн байна.

Алтан медалийн эзэд:

  • 50кг жинд “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Ц.Намуунцэцэг
  • 53кг жинд “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Э.Сумъяа
  • 62кг жинд “Хонгор нутаг” дэвжээний тамирчин Ө.Пүрэвсүрэн
  • 68кг жинд “Алтай” констракшин, “Хүч” спорт хорооны тамирчин, гавьяат тамирчин О.Насанбурмаа,
  • 76кг жинд гавьяат тамирчин О.Бурмаа алтан медалийн эзэд болсон юм.

Мөнгөн медалийн эзэд:

  • Эрэгтэйчүүдийн 61кг жинд “Аваргууд” академийн тамирчин ОУХМ Т.Түвшинтулга
  • 86кг жинд “Аваргууд” академийн тамирчин ОУХМ Г.Ганхуяг
  • 125кг жинд “Аваргууд” академийн тамирчин Д.Хүдэрбулга
  • 50кг жинд “Хилчин” спорт хорооны тамирчин Н.Анударь
  • 57кг жинд “Хонгор нутаг” дэвжээний тамирчин Б.Хонгорзул
  • 68кг жинд “Аврагч” спорт хорооны тамирчин Х.Болортуяа
  • 76кг жинд “Алдар” спорт хорооны тамирчин Г.Ариунжаргал нар мөнгөн медалийн эзэд боллоо.

Хүрэл медалийн эзэд:

  • Эрэгтэйчүүдийн 65кг жинд “Харгант цамхаг” клубийн тамирчин Б.Нямдорж
  • 74кг жинд “Аваргууд” академийн тамирчин ОУХМ Б.Бямбадорж
  • 92кг жинд “Аврагч” спорт хорооны тамирчин, спортын мастер М.Цогтгэрэл
  • 125кг жинд “Аварга” сургуулийн тамирчин ОУХМ М.Лхагвагэрэл
  • Эмэгтэйчүүдийн 50кг жинд “Хангарьд” спорт хорооны тамирчин ОУХМ Б.Чимгээ,
  • 57кг жинд “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ А.Батцэцэг
  • “Алдар” спорт хорооны тамирчин, спортын мастер П.Шинэхүү
  • 62кг жинд “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Б.Шоовдор
  • “Женко” клубийн тамирчин, спортын мастер Д.Түмэнхүслэн
  • 68кг жинд “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Э.Цэвэгмид
  • 76кг жинд “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Г.Уртнасан нар хүрэл медаль хүртэв.

Буриадууд уламжлалт тэмцээнийг нэрийг сольж энэ жилээс “Baikal Open” болгосноос гадна 2013 оноос хойш эмэгтэйчүүдийн олимпын зургаан жинд зохион байгуулсан юм. Манай эмэгтэй бөхчүүд таван жинд нь түрүүлсэн. Эзэн орны эрэгтэй бөхчүүд дөрвөн жинд аваргалсан юм.