Алдарт дасгалжуулагч Алекс Фергюсоны “Манчестер Юнайтед”-ыг сүүлчийн удаа удирдах үедээ зажилсан бохийг “eBay”-аар 390 мянган паундаар худалдлаа. Түүний сүүлд зажилсан бохийг тус багийн музейд хадгалж байсан юм. Энэхүү мөнгийг “Манчестер Юнайтед”-ын сайн үйлсийн санд хандивлах ажээ. Бохийг зарах саналыг болон сайн үйлсийн аянд хандивлах саналыг дасгалжуулагч өөрөө гаргасан юм. Түүний багтайгаа хийсэн сүүлийн тоглолт 2013 …
Фергюсоны сүүлчийн бохь 390 мянган паундаар зарагдав

Алдарт дасгалжуулагч Алекс Фергюсоны “Манчестер Юнайтед”-ыг сүүлчийн удаа удирдах үедээ зажилсан бохийг “eBay”-аар 390 мянган паундаар худалдлаа.
Түүний сүүлд зажилсан бохийг тус багийн музейд хадгалж байсан юм.
Энэхүү мөнгийг “Манчестер Юнайтед”-ын сайн үйлсийн санд хандивлах ажээ. Бохийг зарах саналыг болон сайн үйлсийн аянд хандивлах саналыг дасгалжуулагч өөрөө гаргасан юм.
Түүний багтайгаа хийсэн сүүлийн тоглолт 2013 оны хавар “Вест Бромвич”- “Манчестер Юнайтед”-ын 5:5-аар өндөрлөсөн билээ.

