“Кобра” Марат Гафуров аваргын бүсээ эргүүлэн автлаа бууж өгөхгүй

Марат Гафуров
“Кобра” Марат Гафуров аваргын бүсээ эргүүлэн автлаа бууж өгөхгүй

Холимог тулааны “One FС” холбооны аварга асан Дагестан тулаанч “Кобра” хочит Марат Гафуров ээлжит нэгэн ялалтаа байгууллаа.

2010 оноос хойш холимог тулаанаар 15 тулаанд орж нэг ч ялагдалгүй дэлхийн аварга хэмээх цолыг хүртээд байсан бол 16 дахь тулаанаа 2017 оны найман сарын 18-ны өдөр одоогийн дэлхийн аварга Австрали тулаанч Мартин Нгуенд хүнд цохилтод орон аваргын бүсээ алдаж байсан юм. Тэрээр манай домогт тулаанч МУГТ Ж.Нарантунгалагтай хоёр ч удаа тулалдан ялж байсан “лут эр”.

Дэлхийн аваргын бүсээ алдсанаас хойш тэрээр гурав дахь тулаандаа орж нэг ялагдаж хоёр ялаад байна. 2018 оны есдүгээр сарын 22-ны өдөр Японы залуу тулаанч Коёоми Мацушимад ялагдсан ч өнгөрсөн долоо хоногт Японы Тэцуяа Ямадаг яллаа.
Өдгөө 34 нас хүрч яваа түүний сүүлчийн зорилго аваргын бүсээ дахин зүүгээд зодог тайлах аж.