“Avengers- Endgame” – Бүх цаг үеийн хамгийн өндөр ашиг олсон киноны жагсаалтын 2-рт орлоо

1057

Олон улсын хэмжээнд, бүх цаг үеийн туршид ашиг орлогоороо тэргүүлэгч кинонуудын box office жагсаалтад “Avengers- Endgame” кино 2-рт жагслаа.

Өнгөрөгч амралтын өдрүүдээр “Marvel” кино компанийн хамгийн сүүлийн тэсрэлт болсон тус кино нийт 55 зах зээлээс 282 сая ам.доллар олсон ба олон улсын хэмжээнд нийт 1.569 тэрбум ам.долларын тасалбар борлуулаад буй аж. Энэ нь “Аватар” (2.028 тэрбум ам.доллар) киноны араас, харин  “Титаник” (1.528 тэрбум) өмнө орж буй амжилт юм.

“Avengers- Endgame” нээлтээ хийснээс хойш буюу 11-хэн өдрийн дотор олон улсын хэмжээнд 2.188 тэрбум ам.долларын ашиг олсон байна.

Өнгөрсөн амралтын өдрүүдээр Японоос бусад орны зах зээлд тус кино хамгийн эрэлттэй жагсаалтын No.1-т оржээ. “Marvel” кино компанийн 22 дахь бүтээл болох “Avengers: Endgame” БНХАУ-ын зах зээлд урьд өмнө үзэгдээгүй амжилтыг гаргаж байгаа бөгөөд тус улсад 575 сая ам.долларын ашиг олсон нь Холливудын кино ийм өндөр амжилт үзүүлж буй анхны орон ажээ.

‘Avengers: Endgame’ Becomes Second-Biggest Movie Ever Internationally

Эх сурвалж: www.variety.com

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу