“Өгөөмөр өдөр 2019” өдөрлөгт 21952 эд зүйлс цугларч 7320 орчим иргэнд хандивлалаа

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2019 оны тавдугаар сарын 20-ны өдрийн А/143-р тушаалын дагуу дүүрэг бүр  Засаг даргын Захирамж гарган  “Өгөөмөр өдөр 2019” өдөрлөгийг ням гаригийн 11.00-17.00 цагт дүүрэг бүрт зохион байгууллаа.

Хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгах,  бууруулах, дахин ашиглах, дахин боловсруулах талаарх иргэдийн мэдлэг, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор өөрт хэрэггүй зүйлээ хэрэгтэй нэгэндээ өгцгөөе уриатай хуучин эд зүйлсээ худалдах, солилцох, хандивлах, үнэгүй өгөх зорилготой өдөрлөг амжилттай зохион байгууллаа.

Нийт 21,952 эд зүйлс цугларч 7,320 орчим иргэнд хүрч ажиллаа. Нийт 341 ААНБ, 338 иргэн  өөрт хэрэггүй эд зүйлсээ ангилан ялгаж хэрэгтэй нэгэндээ хандивлан, солилцож, маш хямд үнээр зарж борлууллаа. Нийт нэг сая гаран төгрөгийн борлуулалт хийгдсэн байна. Дүүрэг бүр зохион байгуулалтыг сонирхолтой хэлбэрээр зохион байгуулсан бөгөөд иргэд өгөөмөр өдрийн талаар мэдээлэл сайтай байсан ба хүлээлт их сэтгэл хангалуун байгаа нь арга хэмжээний үеэр санал сэтгэгдлээ илэрхийлсэн. Иргэдэд өөрт хэрэггүй болсон зүйлсээ хандивлаж байгаа иргэд хамгийн их аз жаргалтай байсан юм.

ТООН МЭДЭЭЛЭЛ

Дүүрэг Оролцсон ААНБ-ын тоо Оролцсон иргэний тоо Хувцас, гутал цүнх, гоёл чимэглэл Электрон бараа Ном сэтгүүл Тоглоом Нийт эд зүйлс Орлого
1 Багахангай 15 12 113 49 17 32 54 265 226,000
2 Багануур 29 2 1,141 116 131 165 96 1,649 124,000
3 Баянзүрх 58 10 4,789 73 47 639 282 5,830 118,000
4 Хан-Уул 52 143 3,698 81 51 342 91 4,263 157,750
5 Сонгинохайрхан 39 27 2,134 112 21 27 23 2,317 62,000
6 Чингэлтэй 41 33 1,967 158 37 127 124 2,413 85,500
7 Сүхбаатар 26 22 855 121 22 77 111 1,186 74,800
8 Баянгол 45 72 741 52 9 703 1,022 2,527 131,000
9 Налайх 36 17 1,221 89 26 121 45 1,502 89,000
НИЙТ 341 338 16,659 851 361 2,233 1,848 21,952 1,068,050

 

TAGS: