more

Social Media

50 хоног цэнэгээ барьдаг ухаалаг утас

Хөдөө орон нутгаар удаан хугацаагаар явахад утас цэнэггүй байх шиг урамгүй зүйл байдаггүй. Гар утас бидний нэгэн хань болоод уджээ. Тэгвэл баттерей үйлдвэрлэгч “Energizer” компани анх удаа ухаалаг гар утас бүтээснээ  Барселонд болж буй “Mobile World Congress” чуулганы үеэр танилцуулжээ. “Energyzer” компанийхан шинээр смарт утас үйлдвэрлэлд нэвтрүүлж байгаа юм байна. Гол давуу тал нь тус …

energy-utas

Хөдөө орон нутгаар удаан хугацаагаар явахад утас цэнэггүй байх шиг урамгүй зүйл байдаггүй. Гар утас бидний нэгэн хань болоод уджээ. Тэгвэл баттерей үйлдвэрлэгч “Energizer” компани анх удаа ухаалаг гар утас бүтээснээ  Барселонд болж буй “Mobile World Congress” чуулганы үеэр танилцуулжээ.

“Energyzer” компанийхан шинээр смарт утас үйлдвэрлэлд нэвтрүүлж байгаа юм байна. Гол давуу тал нь тус утасны баттерей цэнэгээ байнгын хэрэглээтэй үед 7 хоног барих, энгийн “stand by” горим дээрээ 50 хоног барих чадалтай буюу 18,000mAh чадалтай байх юм. Зөвхөн утсаа цэнэгээр хангаад зогсохгүй бусад төхөөрөмжийг утаснаасаа цэнэглэх боломжтой “power bank” горимтой гэнэ.

Энэ жилийн “MWC” чуулганд маш олон шинэ загварын гар утас танилцуулагдаж байгаагаас “Energizer” компанийн бүтээгдэхүүн бараг гурван гар утас давхарласан мэт зузаан эх биеэрээ онцгойрч байна.

service

service

What to read next...

Comments

Leave a Reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн