2020-08-06

COVID-19: Энэтхэг, Вьетнам улсуудаас 168 иргэн эх орондоо буулаа

enetheg
Энэтхэг, Вьетнам улсуудаас 168 иргэн эх орондоо буулаа

Улсын онцгой комиссоос энэ сард 14 удаагийн чартер нислэгээр гадаадын улс орнуудаас 3500 орчим иргэдээ татан авах шийдвэрийг гаргаж, нислэгийн хуваарийг зарласан.

Тэгвэл өнөө өглөө Шинэ Дели-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц хуваарийн дагуу 07:22 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.

~Энэтхэг, Вьетнам улсуудаас 168 иргэн эх орондоо буулаа~

Тус нислэгээр Энэтхэг, Вьетнам улсуудаас нийт 168 иргэн эх орондоо ирлээ. Эдгээр иргэдийн 114 нь лам нар бол бага насны хүүхэдтэй гэр бүл 14, жирэмсэн 1, эрүүл мэндийн шалтгаантай 3, бусад шалгаантай 35 иргэн хүрэлцэн ирсэн байна.

Иргэдийг Халдварт өвчин судлалын үндэсний төв, Цэргийн төв эмнэлэг, Монголын Үндэсний Их сургуулийн дотуур байранд тусгаарлана гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.