Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн /2019.12.17/ Азийн Хөгжлийн банк (АХБ )-ны Монголыг хариуцсан захирал ноён Павит Рамачандраныг тус банкны төлөөлөгчдийн хамтаар хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Монголбанкны зүгээс эдийн засгийн бодлогын талаар цаашид анхаарч ажиллах асуудлын хүрээнд мэдээлэл өгөв.
~Азийн хөгжлийн банкны Монголыг хариуцсан захирлыг хүлээн авлаа~
Тодруулбал, 2020 онд ОУВС-ийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг амжилттай хэрэгжүүлж, дуусгах, ФАТФ олон улсын байгууллагын хяналтаас 2020 онд гарах, БНХАУ-ын Ардын банктай байгуулсан своп хэлцлийн гэрээг сунгах чиглэлээр анхаарч ажиллаж буйгаа онцоллоо.
Харин АХБ-ны зүгээс Монголын банк, санхүүгийн системийг бэхжүүлэх, шинэчлэхэд чиглэсэн бодлогын арга хэмжээнд хамтран ажиллахад бэлэн байгаагаа уламжлав.