2021-04-06

Баян-Өлгий аймагт халдвар бүртгэгдэж, тэг зогсол хийлээ

Bayn-olgii-aimag.jpg-haldwar
Баян-Өлгий аймагт халдвар бүртгэгдэж, тэг зогсол хийлээ

Баян-Өлгий аймгийн Онцгой комиссоос коронавирусийн батлагдсан тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотойгоор энэ сарын 6-ны 06:00 цагаас эхлэн аймгийн хэмжээнд 48 цагийн хугацаатай тэг зогсолт хийх шийдвэр гаржээ.

Тодруулбал, Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэж байгаад дөрөвдүгээр сарын 4-ний өдөр тус аймагт очсон иргэнээс коронавирусийн халдвар илэрсэн нь батлагджээ. Тухайн иргэнтэй хамт явсан есөн хүнийг хоёр газарт тусгаарласан байна. Халдвартай нь батлагдсан иргэн архаг өвчтэй учир аймагтаа тусгаарлагдан эмчлүүлж байгааг албаны зүгээс мэдээллээ.

Улмаар аймгийн Онцгорй комиссоос дөрөвдүгээр сарын 5-ны 19:00 цагаас эхлэн аймгийн төв, сумын төвүүдээс орох гарах хөдөлгөөнийг хязгаарласан байна.

Энэ хугацаанд хүнсний дэлгүүр, эмийн сангаас бусад төрийн болон хувийн хэвшлийн бүх байгууллагын /төрийн болон нутгийн захиргааны байгууллага, сургууль, цэцэрлэг/ үйл ажиллагааг зогсооно.