2020-03-18

БНСУ хил нэвтрүүлэх журмаа шинэчиллээ

hil-newtreh-juram-korea
БНСУ хил нэвтрүүлэх журмаа шинэчиллээ

БНСУ-ын Засгийн газраас “COVID-19” халдвараас сэргийлэх зорилгоор энэ сарын 19-ний 00.01 цагаас эхлэн гадаад, дотоодын зорчигчдыг бүх хилийн боомтууд /агаарын болон усан боомт/ дээр тусгай журмын дагуу хилээр шалган нэвтрүүлэх болжээ.

Журамд:

  • зорчигчийн биеийн халууныг хэмжинэ.
  • зорчигч эрүүл мэндийн асуумж бөглөнө.
  • зорчигч аялалын мэдүүлэг бөглөнө. Зорчигч мэдүүлэгтээ БНСУ-д ашиглах утасны дугаар, оршин суух хаягаа тодорхой бичнэ. Хилийн байцаагч мэдүүлгийг нэг бүрчлэн шалгаж нягтлах бөгөөд холбоо барих утасны дугаар байхгүй эсвэл мэдүүлэгт бичсэн утасны дугаар нь зөрүүтэй тохиолдолд хилээр оруулахгүй.
  • зорчигч өөрийн ашиглаж буй ухаалаг гар утсанд эрүүл мэндийн аппликейшныг суулгаж, эрүүл мэндийн байдлаа 14 хоногийн хугацаанд өдөр мэдээлнэ. Тухайн хүнд коронавирусын халдварын эхний шинж тэмдэгүүд дараалан 2 өдөр илэрсэн тохиолдолд Солонгосын Халдварт өвчин судлалын төвөөс холбогдох арга хэмжээ авна.

Ташрамд дурдахад, дээрх журам зөвхөн БНХАУ, Япон, Иран, Франц, Герман, Испани, Их Британи, Нидерландын иргэнд үйлчилдэг байсан бол ийнхүү маргаашнаас бүх улсын иргэдэд үйлчлэх боллоо.