Ховд аймгийн Мал эмнэлэг, үржлийн газар, Жаргалант сумын Засаг даргын Тамгын газар хамтран гэрийн тэжээвэр муур нохойг хөнгөлөх, үржлийг нь зогсоох ажлыг хийж байна. Одоогийн байдлаар 350 орчим муур нохойд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилга хийсэн байна.
Жил бүр золбин муур, нохойг устгах ажлыг зохион байгуулдаг ч энэ нь төдийлөн үр дүнд хүрдэггүй. Тиймээс Ховд аймаг УБ хотоос мал эмнэлгийн мэс заслын эмчийг урьж ажиллуулж байна. Энэ нь хотын тулгамдсан асуудал болох нохой, муурын тоо толгойг цөөлөхөөс гадна лабораторийн эмч нарт гэрийн тэжээвэр муур, нохойг хөнгөлөх дадлага сургалт болж байгаа юм.
Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль, “Малын эрүүл мэнд” аймгийн дэд хөтөлбөрийн хүрээнд аймгийн Засаг даргын шийдвэрийн дагуу Мал эмнэлгийн газар, Жаргалант сумын ЗДТГ хамтран 12 багийн нутаг дэвсгэрт байгаа 350 орчим гэрийн тэжээвэр нохой, муурт эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж, гэрчилгээ, пайз олгожээ.
Мөн гэрийн тэжээвэр эм нохой, муурын өндгөвчийг мэс заслын аргаар авах, эр нохой муурыг хөнгөлөх ажлыг хийж байна.
эх сурвалж: mnb.mn