Өчигдөр буюу 2021 оны гуравдугаар сарын 21-ний өдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол журмын дагуу явагдлаа.
Энэ удаагийн тохиролд 2021 оны хоёрдугаар сарын 01-нээс 28-ны өдрийн хооронд худалдан авалт хийж, цахим татварын системд бүртгүүлсэн 23,770,232 баримт хамрагдсанаас:
- 3 сая төгрөгийн 1
- 1,5 сая төгрөгийн 16
- 500 мянган төгрөгийн 217
- 100 мянган төгрөгийн 2142
- 30 мянган төгрөгийн 21456 баримт тохиролд таарч азтан боллоо.
Үндсэн сугалааны дугаар 61842713. Супер азтан тодорсонгүй. Супер сугалааны дугаар 07676080.