2020-05-18

СЭРЭМЖИЛ: Зам тээврийн ослын улмаас орон нутагт хүүхдийн амь эрсэджээ!

zam-teewriin-osol
Зам тээврийн ослын улмаас орон нутагт хүүхдийн амь эрсэджээ

Өнгөрөгч амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 408 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 282-н зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 15 хүн гэмтсэн.

Амралтын өдрүүдэд бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 10,7 хувиар, бүртгэгдсэн зам тээврийн осол 4,9 хувиар, ослын улмаас гэмтсэн хүн 66,7 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.

~Зам тээврийн ослын улмаас орон нутагт хүүхдийн амь эрсэджээ~

Иймд замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцохгүй байх, замын хөдөлгөөний дүрмээ чанд баримтлан, өдрийн цагт автомашиныхаа “ОЙРЫН ГЭРЛЭЭ” асааж Covid-19 халдвараас сэргийлэх уриалгад нэгдэж замын хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.